Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбар худалдаанд гарах хугацааг ирэх долоо хоногт зарлах юм байна.
Эх сурвалжаас тодруулснаар зургаадугаар сарын 25-ны Мягмар гарагт баяр наадмын тасалбар худалдаалах болон хуушуур зэрэг хүнсний үйлчилгээний зөвшөөрлийг хэрхэн олгох талаар хотын дарга нийтэд мэдээлэхээр товложээ. Тэрбээр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд даргаар ажиллаж байгаа юм.
“Жилийн жилд л наадмын тасалбар дараалал үүсгэж, шагчдын гарт орж байна” гэх асуудал гарч 2019 оноос цахимаар худалдаалдаг болсон билээ. Энэ жилийн хувьд ч цахимаар зарагдах аж.
Наадмаар монголчууд зургаан өдөр амрах хуультай бөгөөд долдугаар сарын 10-ны Лхагва гарагаас долдугаар сарын 16-ны Мягмар гараг хүртэл баярын амралт үргэлжилнэ.