“Disney” болон “Pixar”-ийн хамтарсан бүтээл “Inside Out 2” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Тус киноны АНУ-ын зах зээл дэх нээлтийн орлого 155 сая ам.доллар давж, бүх цаг үеийн хамгийн өндөр нээлтийн орлоготой анимейшн киноны жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Түүнчлэн, “Warner Bros” компанийн бүтээл “Barbie” киноноос хойш нээлтийн үеэр 100 сая ам.долларын орлого олсон анхны кино болжээ.
“Inside Out 2” кино нь өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар 295 сая ам.долларын ашиг олсон байх төлөвтэй байна хэмээн шинжээчид таамаглаж байна.
Энэхүү кино нь Хойд Америкт нээлтээ хийхдээ орлого нь 100 сая ам.доллар давсан “Pixar”-ийн тав дахь уран бүтээл юм.
Цар тахлын үеийн хязгаарлалт, мөн Холливудын ажил хаялт зэргээс үүдэн энэ он гарсаар театрын уран бүтээл зогсонги байдалтай байсан юм. Үүний улмаас тасалбарын борлуулалт 2023 оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурч, 2019 оныхоос 42 хувиар буурсан хэмээн “Comscore” мэдээллээ.
“Энэ бол театруудын хувьд том ялалт. Энэ бол “Pixar”-ийн хувьд илүү том ялалт юм” хэмээн “Comscore”-ийн медиа зах зээлийн ахлах шинжээч Пол Дергарабедиан мэдээллээ.