Энэ оны тавдугаар сард 4,398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе(ӨОМҮ)-ээс 12.5%-аар өссөн байна.
Уг өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 190-ээр буюу 7.9%, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 184-өөр буюу 2.7% дахин тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 17.1 мянга болж, ӨОМҮ-ээс 3.8%-аар өсжээ.
Авлигатай тэмцэх газарт 2024 оны эхний тавдугаар сард 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, ӨОМҮ-ээс 31-ээр буюу 11.6%-аар өссөн байна.
Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахинаар өссөн нь голлон нөлөөлжээ.