Мичиган мужийн Рочестер Хиллс хотын “Brooklands Plaza Splash Pad” усан паркт 17 цагийн үед нэг эрэгтэй машинаас бууж ирээд 9 мм-ийн хагас автомат гар буугаар 30 орчим удаа гал нээжээ. Окленд дүүргийн шериф Майкл Бучард хэргийн үеэр есөн хүн шархадсан гэж мэдээлэв. Тодруулбал найман настай нэг хүүхэд толгойндоо буудуулсан. Түүний ээж нь хэвлий хэсэгтээ мөн адил буудуулсан байна. Эх хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бол бусад хохирогчдын биеийн байдал тогтвортой байгааг мэдээлэв.
Гал нээсэн сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж, холбогдох хүмүүсийг байцаасан. Гэвч сэжигтэн хэрэг үйлдсэнийхээ дараа гэртээ амиа хорлосон байхыг илрүүлжээ. Гэрчийн мэдүүлснээр, сэжигтэн хэрэг үйлдэж байхдаа хоёр буу ашигласан гэх болов ч баталгаажаагүй. Мөн сэжигтэн Рочестер Хиллст амьдардаггүй бөгөөд ямар шалтгааны улмаас усан паркт очиж гал нээснийг цагдаа нар тогтоогоогүй. Түүний нэрийг нэрийг зарлаагүй. Гэхдээ цагдаа нар сэжигтнийг 42 настай, цагаан арьст гэж тодорхойлсон ба ээжтэйгээ хамт амьдардаг байсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Aljazeera