Хятадын Хандан хотод болсон U23 насны ангиллын үндэстнүүдийн лигийн цуврал тоглолт өндөрлөж, нийлбэр дүнгээр Монголын эрэгтэйчүүдийн баг түрүүллээ.
Монголын баг зургаан цуврал тоглолтод бүгдэд нь финалдахдаа эхний гуравт нь түрүүлж, сүүлийн гуравт мөнгөн медаль хүртсэн юм. Сүүлийн гурван тоглолтод Хятад, Филиппин, Японы баг түрүүлсэн бол Казахстан, Туркменистаны залуус түрүүлж чадсангүй.
Монголын залуус Азийн бүстээ тэргүүлснээр ирэх есдүгээр сард болох U23 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж буй юм.