Олимпын хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан медальт Ц.Цогтбаатар “Парис 2024” олимпыг өнжихөөр болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсний улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна.
Энэ бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Ц.Цогтбаатар 2,782 оноогоор дэлхийн чансааны 23 дугаарт жагссан. Манай тамирчин олимпын эрхийн жагсаалтад багтаагүй ч тивийн эрхээр оролцох болзлоо хангасан байв.
Харин Ц.Цогтбаатар оролцохгүй болсноор түүний оронд Б.Эрдэнэбаяр олимпод хүч үзэхээр боллоо.
Б.Эрдэнбаяр 2,550 оноогоор дэлхийн чансааны 26-д бичигдэж буй билээ.
Олимпыг зорих жүдогийн урьдчилсан бүрэлдэхүүн:
- Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
- Эмэгтэй 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
- Эмэгтэй 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
- Эмэгтэй -78 кг: Отгонбаярын Хүслэн
- Эмэгтэй +78 кг: Амарсайханы Адъяасүрэн
- Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
- Эрэгтэй 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү*
- Эрэгтэй 73 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр*
- Эрэгтэй -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- Эрэгтэй +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл