Урин дулаан болж аялал зугаалгын цаг хаяанд иржээ. Иргэд гол ус бараадан агаар салхинд гарах нь ихэссэн. Ингэхдээ хүүхдүүдээ хараа хяналтгүй тоглуулж хүүхэд усанд осолдох тохиолдол нэлээд гардаг. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрсдөө голд живж амь насаа алддаг.
Сүүлийн үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ хийлдэг гудас, хийлдэг завь зэргийг авч өгөн голын усанд тоглуулдаг. Ингэж хараа хяналтгүй орхисноос хүүхэд усанд осолдож амь насаа алдсан тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан билээ. Эдгээр зүйлс нь модны мөчирт сүлбэгдэж хагарах, мөн ширүүн урсгал хүчтэй салхинд хийсэх зэрэг эрсдэлтэй.
Улсын хэмжээнд 2023 онд 50 гаруй иргэн усанд осолдож нас баржээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод хоёр хүн усанд осолдож амиа алджээ.
Тиймээс иргэд гол, усны дагуу амарч зугаалахдаа:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй явуулж тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
- Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна