Алжирт 1998 онд иргэний дайн гарах үеэр алга болсон эрэгтэй 26 жилийн дараа олдлоо. Омар Бин Омран 19 настайдаа алга болсон ба орон нутгийн удирдлага түүнийг хулгайлагдсан эсвэл бусдын гарт амиа алдсан гэж мэдэгдэж байв.
Түүнийг энэ долоо хоногийн эхээр хуучин гэрээс нь 200 метрийн зайд орших хадлангийн зооринд байхыг нь олсон. Бин Омраны хөрш нь түүнийг хулгайлж, зооринд хорьсон байжээ.
Хууль зүйн яамнаас “аймшигтай” гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Хохирогч Омранд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэж мэдэгдлээ. “Орон нутгийн цагаар тавдугаар сарын 12-ны оройн 20:00 цагийн үед хохирогч 45 настай Омар Бин Омраныг 61 настай хөршийнхөө зооринд байхад нь олсон” гэж шүүхийн тайланд бичсэн байна. Хохирогчийн ээж 2013 онд нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг мөн адил нас барсан байх магадлалтай гэж үзэж байсан. Бин Омран хааяа гэр бүлээ алсын зайнаас харж болно гэж аврагчдад хэлсэн. Учир нь олзолсон хөрш нь түүнд “нууц шившлэг” хийсэн учраас гэр бүлийнхээ гишүүдийг нэрлэж чадахгүй гэжээ.
Түүнийг олсон нь иргэний дайнаас хойш нууцлагдмал байсан нийгэмлэгийн хэргийг тайлсан юм. Дайнд гэр бүл, хамаатан саднаа алдсан иргэд Бин Омраны түүхийг уриа болгон ашиглах болжээ.
Иргэний дайны үеэр 200 мянга орчим хүн амиа алдсан. Энэ нь засгийн газрыг лалын шашинтны эсрэг байлгах хөдөлгөөнийг өрнүүлж, Алжирын “Хар арван жил” гэж нэрлэдэг. Дайны үеэр 20 мянга орчим хүн барьцаалагдсан гэх тооцоо гарсан бол 2002 онд дууссан. Алжирын “SOS Disparus” нийгэмлэгийн мэдээлснээр зөвхөн 1992-1998 оны хооронд найман мянга орчим хүн сураггүй алга болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA