Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсон талаар Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн, Д.Отгонхүү нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпагийн тусламжгүй гарахаар зорилго тавиад байсан юм. Гэвч уулчин Д.Отгонхүүгийн биеийн байдал муудсан тул үндсэн кэмптээ эргэн ирсэн байна. Харин авиралтаа цааш үргэлжлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн болон Ц.Өсөхжаргал нар сураггүй байсан тул тэднийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 13-нд эхлүүлсэн юм. Харамсалтай нь өнгөрсөн баасан гаригт эрэлийн баг уулчин Ц.Өсөхжаргалын цогцосыг олсон бол өчигдөр уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогсыг олсон юм. Тэгвэл уулчид зорьсон зорилгодоо хүрч Эверестийн оргилд гарч чадсан ч буух явцдаа амь эрсдсэн байх магадлалтай байна. Тэднийг хүсэл мөрөөдөлөө биелүүлж чадсанд Монголын мянга мянган иргэн, уулын спортоор хичээллэдэг хүмүүс бахархаж байна.