Хэзээ нэгэн цагт нинжа болж үзэхийг хүсдэг хүмүүст зориулсан сургууль Японд байдаг аж. Тус сургуульд авирах, чимээ гаргахгүй хөдлөх, “шүрикен” шидэх зэрэг шилдэг нинжа нарын хийж чадах бүх тактикийг суралцах болно. Тэдний домогтой танилцахын зэрэгцээ хувцас түрээслэх, бүтэн өдрийн турш бэлтгэл хийх боломжийг олгодог олон газар Японд байдаг. Эндээс хамгийн олон сурагчтай гурван нинжа сургалтыг танилцуулж байна.
Кока нинжа тосгон
Нинжа нарын төрсөн нутаг Шига мужийн Кока хотод, Сузука уулсын бэлд орших Кока Нинжа нарын томоохон тосгон бий. Тэнд Шиноби сүм, Урхины байшин, Нинжүцү музей, Нинжа оддын сургалтын танхим зэрэг байгууламжууд байдаг. Кока Нинжүцүгийн музей нь нинжүцүгийн талаарх дэлхийн хамгийн том мэдлэгтэй урлагийн музей юм. Мөн нинжа нарын шүрикен (нинжа шидэх од) зэрэг хэрэгслүүдийг төрөл бүрээр нь музейд хадгалсан байдаг. Жинхэнэ Кока нинжагийн удмын гэр тэнд байрладаг ба янз бүрийн сюрпризтэй тулгарах боломжтой. Кока тосгонд байрлах Шиноби сүм нь нинжа нарыг шүтэн биширсэн газар юм. Мөн Япон дахь Дайкокүтэн (Баялгийн бурхан болох азтай долоон бурхны нэг)-ийн хамгийн том дүр төрхийг хадгалснаараа алдартай. Кока тосгон бол нинжагийн шүтэн бишрэгчдэд зориулсан зугаа цэнгэлийн парк ба жинхэнэ нинжа болох бүх зүйлийг сурч болно.
Кока тосгонд Нинжагийн аварга шалгаруулах цуврал тэмцээн, шилдэг мисс эмэгтэй нинжаг шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болдог. Тус улсын нинжа шүтэн бишрэгчид жинхэнэ нинжүцүгийн эдгээр тэмцээнийг үзэхээр өнцөг булан бүрээс ирдэг аж. Хэрэв Кока тосгон дахь нинжа сургуульд элсэх бол насанд хүрэгчид 1030 иен, хүүхэд 730 иен төлөх юм.
Хизен Юүмэ Кайдо нинжа тосгон
Эдогийн үеийн Урешино хотыг дахин босгосон мэт тохижилттой. Тосгон руу нэвтрэх үед эртний жидай геки одууд шиг гүнж, самурай, нинжа нар харагдах болно. Тосгоны нэг онцлог нь нинжа нартай холбоотой байгууламж юм. Нинжагийн хувцсыг түрээслэх боломжтой тул нууц дайчдын дүрээр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж болно. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан олон хөтөлбөр, шоу байдаг ба гэр бүлүүдийн хүмүүс зугаалахад тохиромжтой. Түүнчлэн нинжа шоу, гудамжны үзүүлбэрүүд бүх насны хүмүүсийн сонирхдог зүйл юм. Мөн нинжа нарт бэлтгэгдэж буй хүмүүст зориулсан дэлгүүр, зоогийн газар, кафе бий. Уг газарт нинжа бэлтгэл хийхийн тулд том хүн 1000 иен, хүүхэд 600 иен төлнө.
“Edo Wonderland”
Хотын гудамж , самурайн оршин суух газрууд гээд бүх зүйл Эдогийн эрин үеийн барилга байгууламж хэлбэрээр баригдсан. Ажилтнууд уур амьсгалыг сайжруулж, бүх аялагч нартай нинжа мэт харьцдаг. Хүн бүр самурай, нинжа, Эдо хотын оршин суугчид болон хувирч, замын хажуугаар зодоон, мөрдөгч түүхүүд бодитоор өрнөнө. Гэхдээ цаг уурын байдлаас болж сэрүүхэн байдаг тул нинжа нарын тэсвэр тэвчээрийг ойлгох боломжтой.
Аялагчид нинжа, самурай, феодал, гүнж, гар урлаач, эмэгтэй сэлэмчин гэх мэт Эдо эриний дүрд нэг өдрийн турш өөрийгөө хувиргаж болно. Тус газарт нинжагийн эзэмших ёстой таван чадварыг суралцана. Үүнд хананд авирах, таазны дээгүүр мөлхөх, газрын зураг унших, газар доорх нүхэн гарцаар гарах, шурикен шидэх зэрэг орно. Энэ нь маш хэцүү боловч яаралтай тусламжийн баг үргэлж бэлэн байдаг. Нинжа, сэлмийн тулаан, усан заль мэх, эелдэг бүжиг гэх мэт Эдо эрин үеийн олон зугаа цэнгэлийг үзэхийг зэрэгцээ сургалтад суух бол насанд хүрэгчид 4700 иен, хүүхэд 2400 иен төлнө.
Эх сурвалж: Go With Guide