Загварын ертөнцийн хамгийн томд тооцогдох арга хэмжээ гэж хэлэхэд болох “Met Gala” энэ жил “Sleeping Beauties: Reawakening Fashion” сэдвийн дор зохион байгуулагдсан. Алдартнуудын өмсөж зүүсэн гоёлын зураг хэдэн өдрийн турш цахим сүлжээг шуугиулсаар байна. Гэтэл үүн дээр нэмээд хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд олныг төөрөлдүүлж эхлэв.
Кэти Перри, Рианна нар энэ жил “Met Gala”-г алгассан боловч хиймэл оюун ухаанаар бүтээсэн тэдний зургууд хэдийнэ цахим сүлжээнд таржээ. Олон хүн зохиомол зургуудад итгэсэн ч зарим хурц нүдтэй хүн алдааг олж харжээ. Тухайлбал, Кэти Перригийн нэг зураг дээрх хивс нь 2018 оны наадмын хивс байжээ. Кети Перригийн хоёр ч зураг гарч, ээж нь хүртэл эргэлзсэн байна.
“Эх хүн хүртэл андуурч байгаа юм чинь энэ технологи ямар өндөр түвшинд хөгжсөн нь харагдаж байна” гэж Виржиниагийн Харилцаа холбооны технологийн сургуулийн профессор Кэйс Майерс хэлжээ.
Үүний зэрэгцээ дуучин Рианнагийн цэцэг, шувууд, мөчрөөр чимэглэсэн гайхалтай цагаан даашинзтай хуурамч зураг цахим ертөнцөөр тархав. Уг нь Рианна энэ жилийн “Met Gala”-д оролцох байсан ч “Vogue”-ийн төлөөлөгчид түүнийг оролцохгүй гэж мэдэгджээ. Харин “People” сэтгүүлд Рианнаг ханиад хүрсэн гэж бичжээ.
“Met Gala”-ийн албан ёсны гэрэл зургийн агентлаг “Getty Images” тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY