“Титаник” киноны ахмад Эдвард Смитийн дүрд тоглосон жүжигчин Бернард Хилл Ням гаригт 79 насандаа өөд болжээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Тэрээр “Титаник”-аас гадна “Бөгжний эзэн” цувралын Теоден хааны дүрд тоглосон юм. “Титаник”, “Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” киногоороо тэр 11 удаа Академийн шагнал хүртжээ. Тэрээр кино карьераа 1975 оноос эхлүүлсэн бөгөөд алдарт “Титаник”-т 1997 онд тоглосон. Мөн хамгийн сүүлд 2023 онд “Forever now” кинонд тоглосон байна.

Түүний хувийн амьдралаас дурдвал, тэр 1944 оны арванхоёрдугаар сарын 17-нд Манчестерт католик шашинтай гэр бүлд төржээ. Тэр жүжигчин Марианна Хиллтэй гэрлэсэн бөгөөд Габриель нэртэй нэг хүүтэй. Мөн Бернард Хилл нь Манчестер Юнайтед багийн үнэнч шүтэн бишрэгч байжээ.

Эх сурвалж: BBC

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн