Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдсан билээ. Дараах хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн байсан нь өнөөдөр дуусгавар болж, замуудыг нээж байна.
- Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамж
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг болох Зүүн дөрвөн замын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагт хаасан билээ. Тэгвэл “Намъяанжугийн гудамжны асфальт бетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2024.05.03/ нээсэн байна.
- Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто зам
Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж зам шинэчлэлтийн ажил хийсэн. Өнөөдөр /2024.05.03/ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусан замын хөдөлгөөнийг нээжээ.