Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн цагдаа 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй асуудлаар шалгагдаж эхэлсэн.
Тодруулбал, алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу баасан гарагт /2024.04.05/ үлдсэн гурван албан хаагчийг ням гараги /2024.04.07/ 48 цаг саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт хүргүүлсэн.
Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр баривчилсан гэсэн.
Үүнээс гадна тухайн хэрэгтэй холбоотой бусад мэдээллүүд гараад буй.
Онцолбол, тухайн цагдаа нарын зураг нь олон нийтэд ил болсон учраас эрсдэлтэй алхам хийж магадгүй, болзошгүй үр дагавараас сэргийлэх зорилгоор саатуулсан, алба хаагчид охиныг 12 настайгаас нь бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон, дөрвүүлээ хэргээ хүлээсэн зэрэг мэдээллүүд гарч байна.
Эл хэргийг Цагдаагийн ерөнхий газар биш Авлигатай тэмцэх газар үргэлжлүүлэн шалгахаар болсон. Учир нь, АТГ-т цагдаа болон бусад хууль хүчнийхнийг шалгах чиг үүрэг бүхий тусгай хэлтэс бий. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн дөрвөн алба хаагчийн хүчингийн хэрэгт холбогдсон гэх хэргийг шалгана.
Эх сурвалж: https://eguur.mn/488363/ Б.ХАШ-ИЛД