Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.29/ мэдээллээр ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Улсын хэмжээнд өнөөдрийн /2024.03.29/ байдлаар хоёр удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Дорнод аймгийн Матад сум, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт ажилласан. Матад суманд гарсан түймэр дээр урьдчилсан байдлаар нийтдээ 3600 орчим га талбай түймэрт өртсөн.
Ой хээрийн түймрээс гадна обьектын гал түймрийн нийт 943 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад обьектын гал түймрийн дуудлагын тоо 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт нутгаар хуурайшилт өндөр түвшинд байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгсөн сэрэмжлүүлэг болон цаг агаарын мэдээллээр тухайн бүс нутагт гарсан түймэр богино хугацаанд их талбайг хамрах нөхцөл байдал үүссэн” хэмээв.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд салхи, шуурганы хүч ихтэй, хур тунадастай газраараа цасан шуурга, хур тунадас ороогүй газраар хүчтэй шороон шуурга болохоор байгаа. Иймд гал түймрийн аюулаас урьдчилсан сэрэмжлүүлж байна
Эх сурвалж: https://eguur.mn/485353/ Ц. Наранцацрал