Өвлийн Олимпийн хамгийн муу тамирчин

Америкийн иргэн, 33 настай Элизабет Суэни уулнаас цанаар гулгаж буух дуртай. Бас бүхий л насаараа Олимпийн тоглолтод оролцож үзэхийг мөрөөдсөөр иржээ. Гэвч нэг л зүйл болохгүй байсан нь тэр маш муу гулгадаг тул АНУ-ын фристайлын төрөлд шигшээд багтана гэж мөрөөдөөд ч нэмэргүй байжээ. Тиймээс шаргуу дайчин, сэргэлэн бүсгүй нэгэн зальжин арга бодож олсон байна. Энэ бол шүүлтийг давах нэгэн арга байв.

Суэни эхлээд Венесуэлийн өмнөөс тэмцээнд оролцох гэж оролдсоноо удалгүй өвөө, эмээгийнхээ амьдардаг Унгарын нэрийн өмнөөс тоглохоор болжээ. Гэхдээ л Олимпод багтахын тулд мэдээж нэлээд хэдэн шалгуурт багтаж, шилдэг 30-ын тоонд орох ёстой. Энэ үед цаначин бүсгүйд нэгэн гоц санаа орж иржээ. Тэрбээр 30-аас доош оролцогчтой хаф-пайпу тэмцээнд оролцож, зохих ёсны оноонуудаа цуглуулж чаджээ.

Харин Элизабет Олимпод нэг ч үсрэлт хийж чадахгүй, энгийн 180 градусын үзүүлбэрийг ч гүйцэтгэж чадаагүйгээс болж энэ бүх заль мэх ил болсон байна. Тэрбээр зөвхөн уулын уруу руу тоормослосон байртай л гулгаж буужээ.

Мэдээж мэргэжлийн цаначдын дэргэд энэ бүхэн доромжлол байлгүй яах вэ. Энэ үед л түүнийг хууран мэхлэгч, Олимпийн хамгийн муу тамирчин хэмээх цоллосон байна.

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.