“Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд сайт, сонин, тв-ын төлөөлөл 100 гаруй сэтгүүлч, бусад төлөөллүүд оролцлоо. Өрөг.мн сайтын У.Болортуяа үйл ажиллагаанд оролцохдоо “Хэвлэлийн эрх чөлөө улам боогдож байна” гэдгийг хэллээ. Мөн АН-ын нарийн бичиг Гансүх өөрийн хүсэлтээр үг хэлж “инфлюнсер” гэдэг заалтаар үзэл бодлоо илэрхийлсэний төлөө торгуулсан гэдгээ ч хэллээ.
NTV, UBS зэрэг мэргэжлийн редакцтай хэвлэлүүд байгаа ч жагсаалд оролцож байгаа хэвлэлийн дийлэнх нь сайтууд байв. Шинэ, шинэ миктэй нэртэй олон хэвлэлүүд байгаа нь онцлог харагдлаа. Нэгүүн.мн, Зариг.мг, Манд.мг, Тэнцвэр.мн, REC.mn, Ulsturch.mn, Zuv.mn, Serune.mn, Hardnews.mn, MGLnews, Likenews,