“Намъяанжугийн гудамжны асфальт бетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Одоо явган замын нөхөн сэргээлт болон тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа”-г НЗХГ-аас мэдээллээ.

зураг

Баянзүрх дүүрэг, дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг болох Зүүн дөрвөн замын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагт хаасан билээ.

Түүнчлэн Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг засаж, хөдөлгөөнийг нээсэн байна.

Ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн