Ц.Хурц: С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсгийг Ц.Нямдорж сайд болохоороо тагнуулын байгууллагаас салгадаг

2017-10-26 11:562min24
HUTRS

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүрэгт ажилдаа орсон өдрөөс хойш С.Зоригийн хэргийг нийтэд ил тод болгох асуудлыг дэлгэнэ хэмээн мэдэгдэж байсан. Энэ талаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц болон тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Хурц: Ц.Нямдорж сайдын сүүлийн жил гаруйн хугацаанд энэ хэргийг улс төрийн болон бусад зорилгоор буруу ташаа мэдээлэл тараасан асуудал байна. Дээр нь энэ хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг шалгаж байгаа Ажлын хэсгийг солино холино гэсэн асуудлыг Цагдаагийн байгууллагын удирдлагад үүрэгдээд хууль бус шийдвэрийг гаргаж байгаа. Би тоо баримттай ярина.

Энэ Ажлын хэсэг 1998 оны аравдугаар сарын 16-нд анх талийгаач Батчулуун сайдын үед ЦЕГ болон ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. 2000 онд Ц.Нямдорж сайд болоод энэ хэргийг ЦЕГ авсан байгаа. 2006 онд энэ Ажлын хэсэг буцаад ЦЕГ болон ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг болсон. Ц.Одбаяр сайд байхдаа Ажлын хэсгийг сольсон байдаг. 2007 оны нэгдүгээр сард ЦЕГ-т энэ Ажлын хэсгийг буцаасан байгаа. Ц.Мөнх-Оргил сайд бол Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад нь дэд сайдаар нь ажиллаж байсан хүн. Ажлын хэсгийн өөрчлөлтийг харахад Ц.Нямдорж үүнийг дандаа Тагнуулаас салгасан байдаг юм. Ингээд хамгийн сүүлд 2015 онд УЕП, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Ажлын хэсгийг ингэж үймүүлдэг, энэ ажлыг явуулахгүй байх талаас нь энэ хүн ийм юм хийдэг. Ямар санаа зорилготой юм бэ гэдгийг нь би мэдэхгүй байна.

Одоо ахиад энэ юм руу орж байгаа. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмж байдаг. Энэ Ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх тухай. Энэ Ц.Нямдорж гэдэг хүн энэ Ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, 32 албан хаагчийг сольсон байгаа. Өнөөдөр захиалагчийн тухай асуудал ярьж байгаа. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж нөлөөлж байна. Энэ хүн өмнө нь сайд байхдаа юу хийж байсан юм. Энэ хүн сайд болохоороо яадаг вэ гэдэг асуудал байна. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Өөрөө биш ч гэсэн өөр хэн нэгэн гишүүнээр хууль санаачилуулна, УИХ-д өргөн барина. Энэ байгууллагын эрх мэдэл бүх юм руу халдаж эхэлдэг.

Хууль зөрчиж эхэлдэг. Энэ хүний үед Д.Дорлигжав Эрдэнэт үйлдвэрээс 800 гаруй мянган доллар гаргасан асуудалд орсон. Тэрийг энэ хүн сайд байхдаа хуулийн байгууллагад нөлөөлж тэр хэрэг замхарсан. Та нар мэдэж байгаа. Зүгээр жишээ болгож байна, дараа нь Алтангийн хэрэг, Батхүүгийн хэрэг байна. Бүх л байгууллагын бүртгэл материалыг аваачаад шатаачихсан хэрэг. Эзэн нь тогтогдоогүй, олдохгүй энэ хэргийг бас л тухайн үед шалгаж байсан Энхтөр хурандаа ярьж байсан. Сайд байхдаа өрөөндөө дуудаад энэ хэргийг хаа гэж байсан гэж. Иймэрхүү юмнууд бол өлхөн гарч эхлэх нь ээ.

Тэгэхээр Ц.Нямдорж гэдэг хүн ямар учиртай юм бэ. Энэ хүн бол Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэл. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай ийм бүлэглэл байгаа. Энэ бүлэглэл өөрсдөө “Эрдэнэт”-тэй холбоотой маш их бизнес хийдэг, шахаа хийдэг. Надад авагдсан мэдээлэл байгаа. Эрдэнэтийн захирлыг Хаан жимс дээр дуудаад энэ гэрээг үргэлжлүүл гэж. Энэ гэрээ нь Гуравдугаар цахилгаан станцын захирал Анхбаяр гэдэг залуу байгаа. 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг. Гэрээ нь орос хэл дээр энд байж байна. Та нар энэ гэрээр авч болно.

2004, 2005, 2006 онд Ц.Нямдорж тэр Анхбаяр гэдэг этгээдээр одоо энэ цахилгаан станцын захирал хийж байгаа, Увсын нөхөр байгаа. Энэ хүнээр дамжуулж 42 сая долларын барааг нийлүүлсэн байдаг юм. Энэ гэрээг Н.Алтанхуяг Эрдэнэтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. Энэ дээр сонин юм байдаг. Хан хуур гэж компани. Хоёр дахь нь Хаанхуур гээд нийлүүлчихсэн ийм хоёр компани. Санхүүгийн залилангийн юм харагдаад байгаа.

Н.Анхбаяр гэж Ц.Нямдоржийн хүүхэд нь байдаг, та нар мэдэх байх. Надад хардах эрх байгаа. Улсын бүртгэлийн газар Анхбаярын  Хаан хуур, Анхбаярын Ханхуур гэсэн хоёр компани байсан юм шиг байгаа юм. Манай Ц.Нямдорж яах вэ дээ, урт гартай хүн юм чинь. Тэрэнд бас өөрчлөлт оруулсан байх магадлал байна. Үүнийг шалгаж чадахгүй байна, дуусахгүй байна. Ер нь бол энэ хэргийг би шалгая, мөнгө угаасан хэрэг, манайд харьяалах хэрэг байна гээд сүүлийн гурван сард АТГ прокурорт хандаад ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байна. Өнөөдөр намайг дуугарсанаас хойш АТГ, прокурор хөдлөх байх гэж харж байгаа.

Хэргийн талаар бол хэвлэл мэдээллээр хэлж байгаа, ярьж байгаа, манай Прокурорын байгууллагын зүгээс хийсэн мэдэгдэл энэ тэнд гарсан байгаа. Хэргийн талаар давтаад богино мэдээллийг манай Мөрдөн байцаах хэлтсийн дарга Бархасбадь өгнө.

Мөрдөн байцаах хэлтсийн дарга хурандаа Бархасбадь: 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Зориг нь бусдын гарт амиа алдсан хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө гарсан. Энэ хэргийн талаар ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл багагүй мэдээлэлтэй байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ хэргийн гүйцэтгэгчид холбогдох хэрэг шийдэгдсэнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард түмний дунд энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан. Хүнийг гүтгэсэн, хэлмэгдүүлсэн гэх худал мэдээлэл газар авч байгаа тул энэ талаар бодит үнэн мэдээлэл өгөхөөр УЕП-ын газарт хүсэлт гаргаад Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр нийтэд өнөөдөр (2017.10.26) мэдээлэл өгч байна.

Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс эрх зүйт төртэй. Бүх нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулдаг. Эрх зүйн актуудад хэн юу хийж болох вэ, болохгүй вэ. Хэрвээ үүнийг зөрчвөл хүлээх хариуцлагыг дурдсан байдаг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ЭБШХ, Эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зохицуулагддаг. Энэ хуулийн хүрээнд мөрдөн байцаагч нь гэмт хэрэг үйлдсэн үйл явдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг гагцхүү хуульд заасан хүрээнд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн нотлох баримтыг цуглуулах, шалгах, бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг прокурор мөн давхар хянан үзэх шалгах, хэрвээ гэм буруутай этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бол хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь хэргийн материалыг хянан хэлэлцээд нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргадаг. Гэтэл энэ нотлох баримтын хүрээнд шийдэгдчихсэн, бүх юм нь үйл явдал нь, үйлдэл нь тогтоогдчихсон байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “энэ хэрэг нь хилс хэрэг, хүнийг хэлмэгдүүлсэн” гэдэг нь илт худал мэдээлэл гэдгийг та бүхэнд өнөөдөр залруулж хэлэхийг хүсч байна.

-Ц.Нямдорж гэдэг хүнтэй холбоотой тагнуул гэсэн 42 хуудас материал өмнө нь гарч байсан. Энэ материал Тагнуулын байгууллагаас алдагдсан материал уу?

Б.Хурц: Цэндийн Нямдорж гэдэг хүний тагнуулын холбоотой асуудал бол ер нь энэ хүн гадны байгууллагатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг асуудал байсан. Энэ асуудлаар генерал Баатар өөрөө гомдол гаргасан. Тэгээд манай тэргүүн дэд дарга, бригадын генерал Донжчинбуу гэж хүнээр ахлуулсан Ажлын хэсэг энэ хэргийг ер нь яасан юм бэ гэдгийг буцаж шалгасан юм байгаа. Үүнийг ер нь нууцлалын зэрэглэлээс гаргахад боломжийн болсон. Ер нь бол Тагнуултай холбоотой, гадны тусгай албатай холбоотой, хамтран ажилласан, мэдээ зөөсөн, өгсөн авсан, харьцсан гээд энэ юм бол бас хэцүү л дээ. Жаргалсайханы хэрэг байна, Сайрааны хэрэг байна, Пагмадуламын хэрэг байна. Одоо энэ Ц.Нямдоржийн өөрийнх нь хэрэг байна. Би дотроо боддог юм. Ер нь бол үүгээр бид нар нэг нэвтрүүлэг юм уу, баримтат кино хийдэг юм уу гэж. Бүүр Төрийн албан хаагч, өндөр албан тушаалтай хүмүүсийг гадны тусгай албадаас болгоомжуулах, сэрэмжлүүлэх, ийм чиглэлээр бид ажиллах ёстой юм билээ.

-Энэ байгууллагаас 42 хуудас материал яг алдагдсан уу гэж асуусан шүү дээ?

-Тэр үед алдагдсан юм шиг байгаа юм.

-Та Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Анхбаяр нартай холбоотой баримтын тухай ярилаа. Энэ асуудлыг шалгуулах хүсэлт гаргах уу. Хоёрдугаарт улс төр нөлөөлөөд байдаг юм уу, энэ хэргийн захиалагчийг яагаад зарлаж болдоггүй юм бэ?

-Захиалагчийг зарла гээд их амархан юм ярих юм. Эхний асуултад хариулъя. Хоёр Анхбаяр байгаа. Хүүхэд нь Анхбаяр, манай монголчуудын ярьдагаар хуурай дүү Анхбаяр. Энэ хоёртой холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажиллагаа, түрүүн би хэлсэн. Саналаа тавиад гурван сар болж байна. Хүлээгээд сууж байна. Тэр байтугай нөгөө Анхбаяр талаар надад оффшорын тухай мэдээлэл ч орж ирж байна. Оффшорын асуудал байгаа. Гэхдээ энэ нь цахилгаан станцын, том Анхбаяр нь шүү. Эдгээрийг хуулийн байгууллагатай хамтран шалгах болно.

н.Бархасбадь: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болго гэж яригдаад байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид холбогдох хэрэг нь нотлогдоод шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Одоо бол мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд захиалагчид холбогдох хэрэг нь дуусаагүй байгаа. Гэтэл хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байхад бүх нотлох баримтаа гаргаад тавьчих юм бол энэ хэргийн хувь заяа яаж шийдэгдэх вэ. Хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Энэ бол энгийн логикийн л асуудал. Тэгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн шалгах үйл ажиллагааны явц, төлөвлөлт баримт сэлтийг мөрдөгч өөрөө нууцлах үүрэгтэй. Хэрвээ задруулах юм бол Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг журамтай. Хэргийг шалгаж дуусаагүй, баримтаа гаргаад тайлбарлах боломжгүй. Дараагийн бидний үйл ажиллагаанд саад гарна шүү дээ.

-Энэ хэргийг ахуйн сэдэлтэй гэж батлаад байгаа. Эсвэл улстөрчид энэ хэрэг рүү бүр ороод байна уу. Эрдэнэтийн хэрэг, Ш.Отгонбилэгтэй холбоотой хэрэг гээд яригдаад байгаа. Тодорхой улс төрийн бүлэг энэ хэрэг дээр хаалт дарамт үүсгээд байна уу?

-Ц.Нямдорж гэдэг хүн хоёрхон л юм ярьж байгаа. С.Зоригийн хэрэг, Эрдэнэт. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. Энэ хэрэг нь Эрдэнэтээс үүссэн байх магадлал өндөр.

-Та Эрдэнэтэд шахаа хийдэг гэж хэллээ. Баримтыг нь үзүүлж болох уу. Улстөрч шиг байр сууриа илэрхийлээд байж болохгүй шүү дээ?

-Би сая баримт өглөө шүү дээ.

-Ц.Нямдоржийн хүү одоо Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Төрийн албанд томилогдоход нь ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ авсан байх ёстой. Та үүнийг шалгаж үзсэн үү?

-За уучлаарай, үүнийг Энхжаргал даргаас асуусан нь зөв байх.

-С.Зоригийн хэргийг нээлттэй болгох шаардлага байхгүй байсан юм гэж олон хүн байр сууриа илэрхийлсэн байсан. Үнэхээр энэ хэргийг нээлттэй болгох шаардлага байсан юм уу?

-Нээлттэй болгоно шүү дээ, бүх юм нээлттэй болно. Тодорхой хугацааны дараа нээлттэй болох байх. Энэ хэргийг 19 жил хүлээж, бодож боловсруулж ирчихээд захиалагчийн асуудал яригдаад эхлэхээр энэ Ажлын хэсгийг тараах сонирхол хүмүүст байх шиг байгаа юм.

-Энэ хэрэг яагаад ингэж удсан юм бэ. Учир шалтгаан нь юу байсан юм бэ?

-Энэ Ажлын хэсгийг ингэж их тараасанд байдаг юм. Дандаа Ц.Нямдорж тараасан. Манай Эрүүгийн цагдаа маш мундаг сүлжээтэй байхгүй юу. Эрүүгийн цагдаа тэр мэдээллийг аваагүй байна гэж бол байхгүй. Хаана нь хэн нь дарсан бэ гэдэг нь харин сонин байгаа юм.

-Арван удаа Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Дөрвөн удаа тараасан байдаг. Нөгөө талаар энэ Ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс амь насаа алдсан тохиолдол хэвлэл мэдээллээр гарсан байдаг. Одоо шалгаж байгаа Ажлын хэсэгт дахиад өөрчлөлт орох магадлалтай болох юм шиг байна?

-Тийм, дээр нь өөрөө, энэ Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаал бол улс төрийн албан тушаал шүү бараг. Хэрэгт шууд нөлөөлж байгаа юм.

 

Мэдээллийн видео бичлэг.

24 сэтгэгдэлтэй

  • zochin

    2017-10-26 12:22 at 12:22

    toiruulaad asuugaad baih yum yagaad hiisen hunii ni zarlasan murtluu zahialagchii ni zarlahgui baigaa talaar asuuhgui yum

    Хариулах

    • зочин

      2017-10-26 15:05 at 15:05

      Хурц гуай чинь Би, Над дээр, гэх мэтчилэн яриад байх юм. Хувийн тагнуулын байгууллага юм уу?

      Хариулах

  • Зочин

    2017-10-26 12:45 at 12:45

    oilgomjtoi baina yund sandrad Nyamdorjin esreg pakt gargaj yriad guiwuulad bgag anzaarah heregteide

    Хариулах

  • Хурц үнэмшилгүй байна ааа!!!

    2017-10-26 12:49 at 12:49

    Хурц үнэмшилгүй байна ааа!!! Хүзүүгүй хүний төлөө амиа тавих нь эээ кккк Эрдэнэтийн Дээрмийг ард түмэн зогсоон оооо!! Хэнтэй ч хуйвалдаад хэнийг ч гүтгээд нэмэргүй дээ.

    Хариулах

  • үнэн үү

    2017-10-26 13:30 at 13:30

    энэ яриад байгаагаа нотолвол чиний хэлсэнд их анхаарае.хэн нь худлаа хуцаад байгаа юм бэ,
    ойлгохоо байлаа

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:03 at 14:03

    Нямдорж ийм л шудрага хүндээ өөрийн шахааны бизнесс шахагдах болхоор үхэн хатан шудрага царайлж тэмцдэг амитан байна даа

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:04 at 14:04

    NEEH UNENCH SHUDRAGA ARD TUMNII TULUU BLA BLA BLA NOVSH IIM L GAR SHUU DE HUVIIN ASHIG SONIRHOL L ENENI HUVID HAMGIIN CHUHAL NI. BAS OYUTOLGOIGOOS 200 MASHINAAR MGL IIN NUURSIG HYATADRU ZUUDUG GEJ BAIGAA. HALHUUDAA BITGI IIM UHER BAIGAACHE HUDLA SHUDRAGA DUR ESGELTEND HUURTAJ BITGII NAMIRTSGAA

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:05 at 14:05

    Нямдорж удахгүй үнэнд гүйцэгдэнэ даравч далдайна булавч бултайн гэдэг байх

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:06 at 14:06

    Зэс нь цухуйж байндаа.Батүүлийг чи хүүхдийнхээ юу хийж явааг хар нтр гэж байсан хүн,одоо өөрөө хошногоо ухуулж эхэллээ ккк

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:09 at 14:09

    Шалгах хэрэгтэй юм байна

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:16 at 14:16

    урд зүгээс ирсэн урт гар байхдаа

    Хариулах

  • Сониуч

    2017-10-26 14:27 at 14:27

    Ямар кино билээ. Гөлгөө юу боллоо гэдэг шиг юм болж байна даа.Мөнхийн албан тушаал үгүй гэдэг шиг….Дүлзэн яалаа хөө

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 14:36 at 14:36

    Bi ene xewlel medeeleler ard irgediig xoorond ni xywaaj xen negniigee unen xydal ni oilgogdoxgui ter ni ingesen ene ni tegele geed baiga asyydaliig unexeer unen munuur ni ilhihilj baixiig xuse da.

    Хариулах

  • Хүзүүгүй хүн

    2017-10-26 14:45 at 14:45

    Хурц ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ үхэх гэж байна. Хурд ФРАНЦААС АВЧ ИРСЭН хүнээ яаасан бэ? Энхбат гэдэг хүнийг ажлаа хийгээд гадна явж байхад нь авчраад алчихсан хүн шүү дээ.

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 15:59 at 15:59

    ogi
    olon yim huchaad baidaa chi

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 17:23 at 17:23

    Хурц бушуу зайл.

    Хариулах

  • zochin

    2017-10-26 18:17 at 18:17

    Nymdorj said ta aldaa gargaj bolohgui shuu

    Хариулах

  • Зочин

    2017-10-26 21:05 at 21:05

    Тэгвэл захиалагч нь Нямдорж гэдэг нь ойлгомжтой байна ш дээ. Тэгээд л санаа нь зовоод янз бүрээр будилуулаад байгаа юм байна ш дээ

    Хариулах

  • Зочин

    2017-10-27 00:46 at 00:46

    Энэ хүмүүст юунд нь итгэх болж байнаа. Цаг хугацаа л харуулах байхдаа

    Хариулах

  • zochin

    2017-10-27 10:50 at 10:50

    Zorigiin hergiig shalgaj baigaa humuusiig solih bish, harin olon shalgaltiin groupuudiig ajilluulah heregtei.

    Хариулах

  • бат

    2017-10-27 11:53 at 11:53

    Увсынхан угаасаа мафи ш дээ.

    Хариулах

  • Зочин

    2017-10-27 18:32 at 18:32

    Хурц их ноотой л бн даа.Эхнээсээ л Зориг агсны хэргийг нээлттэй л шүүлгэх бсан.Юуг нь нууж,хүчээр шийдвээ.

    Хариулах

  • Зочин

    2017-10-27 20:30 at 20:30

    Ene hun uuru bas l Asudaltai busu.Gadadas gemgui hunig hulgain argar avchrad ter hun udalgui burhan bolson bdag. Ta 2 adil herenud hamtda turus zailah heregtei.

    Хариулах

  • Зочин

    2017-10-30 16:27 at 16:27

    NYMDORJ HOGIIN DURVEDIIG ZAILUULBAL TAARNA

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй