Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол олгосон нь Монголд шударга ёс тогтох болоогүйг харуулсан үйл явдал болов.

Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаны ажилтнууд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон.  Хэрвээ Монголд төрийн бүхий л шатанд хариуцлага хэрэгждэг байсан бол дээрх хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд огцорч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Харамсалтай нь, Монголд  хууль хэрэгждэггүйгээс шагнуулж, генерал цолонд хүрч байна.

Онцгой байдлын албаны таван гал сөнөөгч цаг бусаар амь насаа алдсан байхад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Шадар сайд С.Амарсайхан нар одоог болтол хариуцлага хүлээгээгүй.  Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “хариуцлага тооцуулахад бэлэн” гэж гүлдийсээр яваа бол Шадар сайд С.Амарсайхан “Аж ахуйн нэгж, иргэд галын аюулгүй байдлыг хангах ёстой байсан” гэж гүрийсээр буй.

Уг нь энэ бүх шударга бус зүйлд үг үйлдлээрээ хариу барих ёстой төрийн тэргүүн зарлиг гаргаж, хэр баргийн аавын хүүд олддоггүй генерал цолыг хариуцлага алдсан даргад олгоод байхаар ард иргэдийн итгэл ч алдарч гүйцлээ. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  бүх иргэдийнхээ өмнө ард түмнээ өмгөөлсөн Ерөнхийлөгч байхаа амласан ч мартсан бололтой.

Эх сурвалж: https://news.mn/r/2718424/

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн