Өмгөөлөгч Г.Батбаяр агсны хэргийн талаар иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр /2024.04.29/ мэдээлэл хийлээ.
“Эвийн хүч” төрийн бус байгууллагын мэргэжилтэн С.ЧИМГЭЭ:
-Дорноговь аймагт болж буй ураны асуудал дээр талийгаач өнөөдрийг хүртэл тууштай хазаарлаж ирсэн хүн. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Тиймээс хэргийн илрүүлэлт будилах эрсдэлтэй. Гэр бүлд нь өглөө залдлан шинжилгээ хийнэ гэсэн мөртлөө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнийг амиа хорлосон мэтээр харлуулж байгаа явдалд харамсч байна.
Ардчилсан нийгэмд хүнийг эрүүдэн шүүдэг явдлыг таслан зогсоох ёстой. Талийгаачийн машиныг онгойлгохдоо яагаад гэр бүлийнхнийг нь дуудаагүй юм. Ямар ул мөрөө нууж байгааг бид таашгүй.
Хуралд оролцох байсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг цагдаагийн байгууллага дуудаж, нууцын гэрээ байгуулж байна.
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.ТҮВДЭНБАЛЖИР:
-19-ны орой талийгаачтай бид ярьсан зүйлээ ил болгохоос өөр аргагүй нөхцөл үүсээд байна. Г.Батбаяр сүүлийн найман жил Хархайнтолгой төсөл дээр үндэсний нэг талын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ цаг үед түүнд бүх төрлийн дарамт шахалт ирсэн.
Эх сурвалж: https://news.mn/r/2718394/