УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2017.10.26) Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор зарим байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс тус, тус чөлөөлөв.