Хятадын 19 сая хүн амтай метраполис Гуанжоу хот орчим хар салхи үүсчээ. Хар салхины улмаас таван хүн нас барж, 33 хүн бэртсэн байна. Түүнчлэн, “Xinhua” агентлагийн мэдээлснээр бүс нутгийн 141 үйлдвэр завод нуржээ. Хар салхины хамгийн аюултай түвшин нь тав байдаг бол дөрөвдүгээр сарын 28-нд болсон гамшигт үзэгдэл нь гуравдугаар түвшинд хүрчээ.
Гуанжоу хот Хонгконгоос 130 км зайд оршдог. Хар салхи болсон газраас 1.7 милийн зайд орших Байюн дүүргийн Лянтиан тосгоны цаг уурын станцад салхины хурд секундэд 20.6 метр хүрсэн.
Оройны 22:00 цагийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж дууссан байна. Хятадын өмнөд хэсэгт хэдэн өдрийн турш үргэлжилсэн ширүүн борооны дараа хар салхи үүссэн бөгөөд үерийн аюултай түвшин нэмэгдэж хэдэн сая хүний амь насанд заналхийлжээ. Гуандон бүс нутаг орчим байгалийн гамшиг хүнд тусч, 127 сая хүний 110 сая нь хорогдох газар очсон.
Өнгөрсөн долоо хоногт Гуандон мужийн гамшгаас болж дор хаяж дөрвөн хүн нас барсан гэж мэдээлж байв. Мөн дөрөвдүгээр сарын 16-наас хойш тасралтгүй аадар бороо орсны улмаас Хятадын үйлдвэрлэлийн төв нутаг, хамгийн олон хүн амтай Сувдан голын бэлчирт хүчтэй аадар бороо орсон. Гуандон хотын цаг уурын дөрвөн станц дөрөвдүгээр сард хамгийн дээд хэмжээний хур тунадас орсныг мэдээлсэн. Сувдан голын сав газар жил бүр дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл үерт автдаг ч сүүлийн жилүүдэд цаг уурын хямрал нь эрс тэс уур амьсгалыг нэмэгдүүлж, үхэлд хүргэх аюултай, ойр ойрхон байх болно гэж эрдэмтэд анхааруулж байна.
Тиймээс тус бүс нутагт сүүлийн жилүүдэд илүү хүчтэй аадар бороо орж, үер бууж байна.
Хятадад хар салхи АНУ-д тохиолддог шиг олон удаа тохиолддоггүй. Энэ талаар 2015 онд хийсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд Хятадад жилд дунджаар 100-аас бага хар салхи болж, 1961 оноос хойшхи 50 жилийн хугацаанд дор хаяж 1772 хүн хар салхины улмаас нас барсан болохыг тогтоожээ. БНХАУ-ын Цаг уурын газраас аадар бороо орж, хүчтэй шуурга энэ сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN