Ерөнхий сайдын суудлын төлөөх шинэ “марафон”

2017-09-11 14:181min53
erunhii said

Засгийн газар огцроод дөрөв хонож байна. Амралтын өдрүүд өнгөрч шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр дуусах тийшээ орлоо. Хэвлэлийнхэн шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн бол олон нийт энэ тухай ямар ч мэдээллийг шүүрэн авч уншихад бэлэн болжээ.

Засгийн газрыг огцруулах санаачилга гаргасан МАН-ын гишүүд болон тэднийг дэмжиж саналаа өгсөн АН-ын УИХ дахь гишүүдийн зүгээс дараагийн Засгийн газрыг байгуулах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарал хандуулах, улс орны эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэхгүй байх алхамыг хэрхэн хийх вэ гэсэн санал санаачилга өнөөдөр гарсангүй. Тэд бүгдээрээ ийм ажин түжин байгаа нь Ерөнхий сайдын суудал болон түүний танхимыг бүрдүүлэх явцыг чимээгүй ажиж, энэ тэнд хэд гурваараа уулзан тохироо хийх зэрэг ажилдаа орсон байгааг гэрчлэх мэт.

Ийм үзэгдэл монголын улс төрд хэвшмэл болсон. Цаг бусаар огцорсон Засгийн газрын оронд шинэ танхим тодрох хүртэл энэ ажил ший жүжиг мэт үргэлжилдэг. Төрийг тогтворгүй байдалд оруулдаг улстөрчдийн эрх мэдэлд шунасан шунал улс орны хөгжлийг боомилдог. Хөрөнгө оруулагчдийг үргээдэг, Монгол Улсын гадаад нэр хүндийг унагдаг. Эдийн засгийг чөдөрлөдөг. Энэ бүгдийг эрх баригч МАН-ын улстөрчдөд дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

Монголд Засгийн газрыг огцруулах ээлжит ажиллагаа явагдсаны дараа гаднын хэвлэлүүд: 

Гадаадын хөрөнгө оруулалт зогсож, түүхий эдийн үнэ унаснаас Монгол Улс олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулахыг зорьж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг дөнгөж хэрэгжүүлж байхад Засгийн газар огцорлоо. Энэ нь далайд гарцгүй энэ орны улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдлыг харуулж байна. Мөн хөтөлбөрийг гацах хэмжээний эрсдэлд хүргэж мэдэхээр байна. Монголын тогтвортой байдлын тухай байнга санаа зовидог олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншүүд МАН-ын тэргүүлсэн Монголын Засгийн газрын тогтвортой байдалд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан ч тэдний найдвар талаар өнгөрлөө” хэмээн бичиж эхлээд байна.

Шинэ Ерөнхий сайд… Тэр хүн хэн бэ?

Яг одоо МАН-ын гишүүд Удирдах зөвлөл хэзээ хуралдах бол гэсэн хүлээлттэй байна. Засгийн газар огцорсон үед энэ зөвлөл хуралдаж, намын Бага хурал, Их хурлыг хуралдуулах товыг тогтоох, дараагийн Засгийн газрыг эмхлэх хугацааг тоймлох асуудлыг хүссэн ч, эс хүссэн ч ярина. Энэ бүгдийн дараа Ерөнхий сайдын суудлыг “зүүдлэгчид” ил гарах болов уу.

Энэ албан тушаалд хамгийн түрүүнд Засгийн газрыг огцруулах санал санаачилгыг өрнүүлсэн УИХ-ын 30 гишүүн У.Хүрэлсүхийг зүтгүүлж байсан. Гэвч Засгийн газраараа туг тахиж, Ерөнхий сайд болохын тулд олны анхааралд өртөхөөр дэгдээсэн тагнасан чагнасан дуулиан нь У.Хүрэлсүхийг мухардмал байдалд оруулаад байгаа аж. Прокурорын байгууллага түүнд үүсгэсэн Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг завдсан эсэхийг шалгах хэрэгт хяналт тавьж дуусаагүй байгаа.

У.Хүрэлсүх энэ хэргээс мултарсан ч мөнөөх Засгийн газраа огцруулсан МАН-ын гишүүд нэр хүнд нь нэгэнт халтайж эхэлсэн хүнийг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэхгүй гэсэн байр суурь барих болжээ. Сул орон зайг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайд зүтгэхэд болохгүй юмгүй гэсэн бодолтой явах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Үүнээс гадна MSC-ийнхэн Ерөнхий сайдад хүнээ зүтгүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сойх бодолтой гэх. МАН-ын гишүүдийн амбиц, хуваагдал дор хаяж бүтэн сар үргэлжлэх төлөвтэй.

Энэ дажин хямралаас гарч амжаагүй эдийн засаг, төр нь тогтвортой байхыг чагнасан хөрөнгө оруулагчид, хямралд дарлуулж яваа иргэдэд хамгийн түвэгтэй байх нь гарцаагүй. Бүлэглэл, фракцид хуваагдаж, тэдний төлөөний хүнийг Ерөнхий сайд болон бусад албан тушаалд томилж ирсэн түүх багадаагүй. Ийм хүнд цаг үед Ерөнхий сайдын суудалд МАН доторх MCS фракцитай ойлголцчихдог, намын даргатайтайгаа учраа олчихдог, У.Хүрэлсүхийнхэнтэй ярьчихдаг ерөнхийдөө эв эе барьдаг хүн хэрэгтэй байгаа. Мэдээж хэрэг эдийн засгийн хямралаас гаргаж дөнгөх, хөрөнгө оруулагчдийн итгэлийг сэргээх арга замаа мэддэг, ард иргэдийн итгэлийг сэргээх чадвар бас тэр хүнд байх ёстой болох байх. Харин тэр хүн хэн бэ?

Д.ХАЛИУН

 

53 сэтгэгдэлтэй

  • Соёлмааа....

    2017-09-11 16:23 at 16:23

    Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.

    Хариулах

  • Мөнхүүш,,,

    2017-09-11 16:24 at 16:24

    Ерөнхий сайд нь ч тэр, МАНы дарга нь ч тэх У.Хүрэлсүх байх ёстой Тэр эхнээс нь намаа ч тэр, улс орноо ч тэр бодож хүчтэй дуугарч ЖИНХЭНЭ ТОРГУУЛИЙН СУМАН дунд явсан тэр одоо ялалтаа хүртэх ёстой….

    Хариулах

  • Чука)

    2017-09-11 16:30 at 16:30

    Эх орноосоо хулгай хийж, хумсалж дуусдаггүй нөхдүүд, хийсэн хэргээ хийгээгүй болгож хулчийх нөхдүүдийн сэнтийг залуу гишүүд орлон байвал хөгшин акулнуудаас ч их юм дуулгаж мэднэ.

    Хариулах

  • Huygaa)

    2017-09-11 16:31 at 16:31

    Засгийн газар дорвитой хийсэн ажилгүй, ард түмэнд чиглэсэн зүйл бага байсан учраас огцорсон. Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү

    Хариулах

    • Муужгай болохгүй ээ

      2017-09-11 18:08 at 18:08

      Сэтгэл,нүд хоёр зэрэг сохорч хоё чих нь таг дүлий болсон нөхөр үү дээ Эрдэнэбатын хийсэн ажил эерэг талууд нь бишгүй дээ л яригдсан ш дээНэг жилийн хугацаанд багагүй ажилхийсэн. Улсын ажлыг нэг жид өргөс авчихсан юм шиг гэнэт товойгоод гарна гэж байхгүй. Хамгйн энгийн жишээ гэхэд өртэй айлын өрхийн тэргүүн нэг жилийн дотор өр,зээлээ төлөөп байр,машинтай болчихно гэж байхгүй л дээ. Хүрэлсүхийн хувьд угаасаа давтиргүй дээр нь албан тушаал эрх мэдлийн донтой хүнЯрихвал но нилээд бий шүү.

      Хариулах

  • Vnenbat*

    2017-09-11 16:32 at 16:32

    mash chuxal zvil vldleedee. darga songogdoxod xedxen xonog l vldee bizde. Yum xiij chaddag chadwarlag negnee gargamaar yum. Mini bodloor Xvrelsvx arai toxiromjtoi yum shig baina.

    Хариулах

    • Эхлээд өөрийгаа танид дараа бусдыг танихыг хичээ

      2017-09-11 18:18 at 18:18

      Муу эр дайнд хөөрөв гэгчээр Үнэнбат гэгч юугаа дэмийрээд байгаа юм. Засаг бол боломжийн ажилласныг хүмүүс мэдэж байгаа.Хүрэлсүх мэтийн хийтүүдийг дагаж далчигнагчид бол ажил хийх гэж юу байдгийг ч мэдэхгүй хүний амаар хүүдэгнэж явдаг нийгмийн үзэгдэл болох хар салхи гэж болно

      Хариулах

      • zz

        2017-09-11 19:34 at 19:34

        Tgleech m.enhbold 2dahi enhbayar bolj hiivaldani etseg bolsondoo

        Хариулах

  • Oxinoo*

    2017-09-11 16:34 at 16:34

    Xvrelsvx deer dee. ydaj l awilga bagasna. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag nuxduud ni baixgvi l bolox baixdaa.

    Хариулах

    • больсон нь дээр биз дээ

      2017-09-11 18:13 at 18:13

      Охиноо гуай танд Хүрэлсүх хэдийг өгсөн болоод цагааны хараар будах гээд байгаа юм.Хүрэлсүхогтоос гэм зэмгүй эх орон ч гэвэл түүншиг худлаа юм байхгүй Банкны 14 тэрбумаас хусалцсан хамсаатан болоод өмгөөлж байгаа бол олонд нэр нүүрээ мэдэгдээгүй дээрээ зогссон дээр.

      Хариулах

  • Зочин

    2017-09-11 16:53 at 16:53

    ХҮРЭЛСҮХ ХЭРЭГГҮЙ ЭЭ,

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 17:41 at 17:41

    Сагсуу Хүрэлсүх л биш шүү

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 17:50 at 17:50

    Муужгай, Халиар юу ч гэж дуудсан шударга л явж байвал цаг хугацаа хэн гэдгийг чамд харуулнаа Хүрэлсүхээ

    Хариулах

  • Soongo

    2017-09-11 18:00 at 18:00

    Хүрэлсүх бол биш шүү, нурааж бол чадна, харин удирдаж арай чадахгүй ээ, гүйцэтгэх засаглалын тэргүүн шүү, бодолтой байна шүү, Сү.Батболд зүгээр дээ, хэлтэй устай, туршлагатай, сайн бод,

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 18:35 at 18:35

    Hurelsuh ulsiig bulshilj bn daa.yamar geechiin har gai vee

    Хариулах

  • zochom

    2017-09-11 18:36 at 18:36

    TUI CHORT SAYA ZASAG UNAGSAN NUHUDIG TER CHIGT NI HAYAH HEREGTEI NUGU KNOP DARAAGUI HUMUUSD ALBAN TUSHAAL UGUUD ond HUUCHIN ERUNHII SAIDAA BUTSAAGAAD TAVICHUUL IH AYRAIHAN BAINADAA…20 ond bur tsasha.bolloodo edgert nuhud

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 18:57 at 18:57

    МОНГОЛЧУУД ГАДНЫ ЗАХИАЛАГГҮЙ ӨӨРИЙН ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛАХ ЭРХ ДАХИН БИЙ БОЛЛОО. МАН ГИЙН УХААЛАГ ГҮШҮҮДЭД БАЯР ХҮРГЭЕ

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 19:08 at 19:08

    Хүрэлсүх хэрэггүй! Боловсрол нимгэн сагсуу ойворгон л амьтан байна лээ шүү!

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 19:21 at 19:21

    Ерөнхийлөгч нь дунд боловсролтой ес нь цэргийн сагсуу дампуурлаа

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 19:36 at 19:36

    Та нар ЗГ огцоруулсны уг үндсий нь ухаж ойлго Эрдэнэбатын ЗГ-н гурван гол алдаан дээр дөрөөлөөд гол нь МАНАН- га тасдаж хаях юм шүү дээ хэдий болтол цөөн хэдэн луйварчид баяжиж ард олон ядуу амьдрах юм бэ тэвчээр барагдаж байна шүү дээ

    Хариулах

    • Зочин

      2017-09-11 20:37 at 20:37

      сүх чи монголыг устгаж дайны байдалд оруулах төлөвлөгөө эхлээд явж байна ..тэнэг минь яУрвагч хүнийг юу гэж ерөнхий сайд болгох гээд байгаа юм …ардын намын амьсгалыг таслах гэсэн Ардчилал ярьж дэлхийг цусан далайд живүүлж байгаа чиний америк ахуу хуцваа…ямар баян улсуудыг дайнтай болгож хэдэн 10 н сая хүн орон гэргүй дайжиж байна. ..тийм сайн юм бол америк ах чинь ядаж дайны н өдөөж болсон юм чинь хүмүүсийг н бүгдийг америкийн аваач худалаа Европ руу явуулаад бас нэг өрсөлдөгчөө шахаад оруулж чимээгүй алж байна… одоо удахгүй ..нутгийн хүмүүс лалын нүүж ирсэн хүмүүстэй байлдан…Ардчилал бол зүгээр л үлгэр …монглд ардчилал олон нам огт хэрэггүй …тийм сайхан юм бол тэр ээбээ чинь эх орон ард түмнээсээ Эрдэнэтийг шаагаа биздээ. энэ ардчилал юмуу

      Хариулах

  • Зочин

    2017-09-11 19:44 at 19:44

    Ойворгон, намаа 2 дахиа сүйдэлж буй Хүрэлсүхийг одоо зөнгөөр нь орхисон дээр.

    Хариулах

  • Od

    2017-09-11 19:44 at 19:44

    Ene namaas er ni sain hun alg daa.batnold
    Er hereggui.harin hurelbaatar ni bolj boloh bolyy.
    Ene namd ard olniig boddog hun alga daA.
    Udeh uuhaa l urmel bolgodog muuhai humuus dee.

    Хариулах

  • Darga Naraa tsuul

    2017-09-11 19:46 at 19:46

    Za ystoi odoo baiguulagdah zasgiin gazart alba, heltsiin darga naraa bagasgarai, hend ch hereggui suudliin bugluusuud

    Хариулах

  • туяа

    2017-09-11 19:46 at 19:46

    Хүрэлсүх бол ок

    Хариулах

    • Зочин

      2017-09-12 09:24 at 09:24

      Хүрэлсүх бол яасан ч биш. Төрөөр тоглосон нөхдүүдээс ял асуух ёстой. 20 онд асуух л болно. Ялангуяа сүүлд гарын үсэг зурсан Улаан, Нямдорж нар ахиад гарахгүй.

      Хариулах

  • ИРГЭН

    2017-09-11 19:49 at 19:49

    ЭЭМСИЙЭЭС Л БИШ БОЛ БУСАД НЬ ХЭН БАЙХ НЬ ЯЛГААГҮЙ ДЭЭ ТЭДНЭЭС ЕРӨНХИЙДӨӨ ШАЛТГААЛАХ ЮМ БАГА Ш ДЭЭ

    Хариулах

  • Монгол

    2017-09-11 20:17 at 20:17

    жанхуугийн гаагааны резин ухна л биш шүү, ерөнхий сайдаар мэргэжлийн эдийн засагч хүн байх нь зөв, салбарын сайдыг дан мэргэжлийн хүнээс томилоорой…

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 20:22 at 20:22

    Өмнөх сайдуудыг заавал солих албагүй. Сулхан гэмээр 3-4 нөхөр л бий дээ. Намын бага хурал, удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр НАМЫН ДҮРЭМ ЗӨРЧИЖ, намаас гадуур хуйвалдаж, яаран сандран засгийг унагасан нөхдөд намаас зохих арга хэмжээ авах нь зүйтэй

    Хариулах

  • Баярт

    2017-09-11 20:25 at 20:25

    монголчууд минь ийм тэнэг юмуу .эсвэл гадны ардчилал гээд дэлхийг цусанд хутгаж байгаа америкийн хөлсний амьгүй албатууд нь биднийг өнөөх хэлдэг дээ… худлыг 1000 удаа хэлбэл үнэн болдог шиг….мэдээллийн дайнаар монголыг минь устгаж байна уу… Унасан засгийн хүн яахаараа ганцаараа Ерөнхий сайд болдог юм . бод доо. тэгвэл ч харин бүгдийг н буцаагаад дахин Шинэчлэгдсэн 2 дугаар засгийн газар гээд ажлыг н үргэлжлүүлээд хийлгэх хэрэгтэй. чадлаараа л сайн ажилсан. алдаа гаргасан гэдэг үлгэр бүгд алддаг ..алдаагүй засгийн газар аль н юм бэ тэр өнгөрсөн 13 – н засгийн газар ..Харин ханилж яваад ар нуруунд н хутга шаадаг..Айлаар бол эм н намаржааны н өвсийг зунд н хулгайлж малаа идүүлсэн саахалтын эрийн өвөрт орж эр нөхрөө доромжлоод хэдэн хүүхдээ хаяад хамаг өнгөтэй өөдтэйгээ хамаад явсан банзал эм шиг аашлах Топорыг ерөнхий сайд намын дарга гэх шиг арай чдээ….энэ бол зохион байгуулалттай гадны оролцоотой том хорлон сүйтгэх ажил ..Ардын намыг үндэсээр н устгах төлөвлөгөөний эхлэл шүү дээ. Монголчууд минь дээ

    Хариулах

  • ИРГЭН

    2017-09-11 20:48 at 20:48

    ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЭХНЭЭСЭЭ ҮНЭНЧ БАЙСАН ГИШҮҮДЭЭС ӨӨР ХЭН Ч ЗАСГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮН БУСАД НЬ САЙД БОЛОН ДЭД САЙД БОЛОХ ЁСТОЙ.ХАРИН ЖИЛИЙН ДАРААГААС САЙДУУДЫГ НЭГ НЭГЭЭР НЬ СОЛИХ НЬ ЗӨВ.УЧИР НЬ ТЭДЭНД ТИЙМ ЭРХ НЬ БИЙ.ЕС-ААР ХҮРЭЛСҮХ ЭСВЭЛ Ж.ЭНХБАЯР 2-ЫН НЭГ НЬ Л БОЛОХ ЁСТОЙ. ХАРИН ХАЯНХЯРВАА МЭТИЙНХЭНИЙ АРГА ЗАЛИНД ОРЖ ҮХЭВ ЗЭЭ.

    Хариулах

  • unshigch

    2017-09-11 20:53 at 20:53

    Hurelsuh Nymdorj zereg eh oronch tulhtai gishuudee mgl – chuud meddeg bolsoon. Ta nar yaj ch harluulh gd nemergui. Ulsaa boddog urgedee boddog ni olond tanigdsan Hurelsuh Nymdorj Ayursaihan Enhbayr zereg humuuseer erunhii said Namiin darga hiilgeh ni zuv

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 21:17 at 21:17

    Ганц зөв зам нь энэ УИХ тарах Дараа нь зөв ерөнхийлөгчтэй болох

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 21:32 at 21:32

    BYH YIIN ZASGIIN GAZRUUD BYGD ” MEDERLYYDIIN ” JIJIG TARHITANGUUDIIN, LUIBARCHDIIN ZASGIIN GAZAR BAISAN SHYY DEE ?!????!! ODOOGIIN UIH – TARAAH HEREGTEI. ARD TYMNII AMIDRAL MUUDSAAR, ERH MEDELTNYYDIIN GYZEE NI TOMORSOOR…

    Хариулах

  • baagii

    2017-09-11 21:39 at 21:39

    Enhbayr bolon Hurelsuh cn yahav Haynhyrbaa Nymdorj ed narig bol estoi hereggui snuu ocnnoon jil l tor bariltslaa yu buteev yu g horigloj cnadav uussan l humuus bdag

    Хариулах

  • МАН ШИНЭЧЛЭГЧ ГИШУУД

    2017-09-11 21:40 at 21:40

    БУУ САНДАРЦГАА БУГДИЙ НЬ ХУСНА МИЕЭГ ЧИНЬ ХАЯНХЯРВААТАЙ НЬ ХЯРВАС ХИНШУУ БОЛТОЛ НЬ ЗАЙЛУУЛНА БИТГИЙ ИХ ЮМ БОДОЦГОО ЕРЕНХИЙ САЙДААР НЯМДОРЖИЙГ ТАВИАД 60 ТЭРБУМЫГ ЧИНЬ БАДАМЖУНАЙТАЙ НЬ ХУЙГААР НЬ АРЧИНА

    Хариулах

  • Зочин

    2017-09-11 22:23 at 22:23

    MANAN bolon MCS hoyoriin hun bish bol hen ch baisan yahav dee

    Хариулах

  • Zochin

    2017-09-11 22:24 at 22:24

    MANAN bolon MCS hoyoriin hun bish bol hen ch baisan yahav dee

    Хариулах

  • bayar

    2017-09-11 23:07 at 23:07

    Hvrelsvkhees uur shine hvchtei uls turch vgvi bilee, ter l 60тэрбумд салаавчийг май гээд өгч чадна

    Хариулах

  • Ган

    2017-09-11 23:13 at 23:13

    за би лав хувьдаа Ж.Энхбаяр гишүүнийг дэмжиж байна. Одоо энэ олон залуусаас нэг нь тодрох учиртай. Нэр хүнд муутай чадваргүй сайд яаж ажилладагийг жил гарах харлаа.

    Хариулах

    • зочин

      2017-09-11 23:32 at 23:32

      Муур багш СБаяраас л хол байлга ойртвол дахиад л МАНАН бүрхэнэ шүү

      Хариулах

  • зочин

    2017-09-12 06:49 at 06:49

    Урвагч, боловсролгүй бүдүүлэг топор Хүрэлсүх л биш байгаасай. Тэр улсаараа ч намаараа ч тоглож дөнгөдөг хүн юм

    Хариулах

  • Иргэн

    2017-09-12 07:27 at 07:27

    ЕС-д Нямдорж, УИХ-н даргаар Н,Энхболдыг, Сангийн сайдаар Хүрэлбаатарыг тавибал яг таарна

    Хариулах

  • Zochin

    2017-09-12 07:34 at 07:34

    60 terbum, ofshor, turd garsan oligarah bulegleltei tuushtai temtseh hun Erunhii said boloh yostoi. HURELSUKH-ees ted aij baigaa

    Хариулах

  • zochin

    2017-09-12 08:02 at 08:02

    Khayunhyarbaa boliochee. Sangiin said tsoohon sar hiigeed hamag momngo toirogtoo taraagaad balaarch ogoo bizdee

    Хариулах

  • Зочин

    2017-09-12 08:12 at 08:12

    Хүрэлсүх өөр хэн ч бхгүй мафууд л муугаар бичиж бна эрс өөрчлөлтииг Хүрэлсүх л авчирна

    Хариулах

  • зочин

    2017-09-12 08:27 at 08:27

    Дараагийн ерєнхий сайдад Ж.Энхбаярыг дэмжих хэрэгтэй заграгтай эр хїн шїї, уул хїн єєрєє шудрага удам угсаа сайтай хїн гэж боддог.

    Хариулах

  • ямбий

    2017-09-12 08:36 at 08:36

    ХЭДХЭН САРЫН ДАРАА ДАХИАД ОГЦРОХ Е САЙД ХЭНЧ БАЙСАН ЯАХАВ ДЭЭ дараагийн хоолны хүмиүүс цайндаа ороход бэлэн байх хэрэгтэй

    Хариулах

  • Мяагаа

    2017-09-12 09:15 at 09:15

    Олон түмэн минь ээ. Бид энд хоорондоо маргалдаад, хэн нэгнийг дэмжээд, зарим нэгийг нь муулаад нэмэргүй ээ. Жирийн иргэдийн дуу хоолой юу биш, хаана ч сонсогдохгүй. Хэрэв сонсдог байсан бол сая Засгийн газар унахгүй байсан. Мэдээллийн хэрэгслээр ЗГ-ийг унагах нь зөв гэдгийг дэмжсэн дуу хоолой бараг гараагүй. Залуу ком-оор явуулсан санал асуулгаад оролцсон 9 мянга орчим хүний 74 гаруй хувь нь Засгаа унагахын эсрэг санал өгсөн. Тэгээд энэ бүхнийг харж үзэв үү? Үгүй ээ. ЗГ-ийг унагах саналыг дэмсэн 42 хүнийг цаашид УИХ-д шургалуулахгүй байхыг л бүгдээрээ хичээцгээе. Нэрсийг нь бичээд хадгалчих. Удахгүй 2 жил 8 сарын дараа тэд юу ярих, яаж сонгогчдод долгинох, өөрсдийн алдааг бусад руу хэрхэн чихэхийг та нар сонсох болно. Тэр үед амыг нь асуугаад хөөгөөд явуулаарай. Саяын огцордог ЗГ муу ажиллаагүйг олон мэдэрч байсан. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж саяын гаргасан шийдвэрээ хүчингүй болговол таарна. Зарим нэг ажлаа хийж чадахгүй сайд байсан бол тэднийг нь сольчиход л болох байсан шүү дээ. Төр маань ард түмнээ сонсохоо больж, тэнгэр газар хоёрын завсар нэлээд өндөрт оршдог болжээ. Энэ л их муу даа. УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч, сайд нарыг эргүүлэн татдаг болох тухай мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг аль эрт өргөн барьсан. Яагаад хэлэлцэхгүй уяад байна. УИХ-ын нэгдсэн хуралдаан цагаасаа 1-2 цагаар хоцорч эхэлдэг, гишүүд нь хуралдаа ирдэггүй, үг хэлэх болгондоо шахам улс төржсөн өнгө аясаар дуугардаг, өөрсдийгөө хаан болчихсон мэт боддог байдал бүр зуршил болж гүйцлээ. Яагаад ийм хариуцлагагүй байдал газар аваад байнаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Буруу үлгэр үзүүлсэн УИХ-ын гишүүд үү?, Ерөнхийлөгч үү?, УИХ-ын дарга уу? албан тушаалаа өгсөн ЕС уу?. Аль ч намд харьяалагддаггүй, бие даасан, чөлөөт ард түмний хяналтын зөвлөл байгуулж улирал тутам төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгч нийтэд ил тод мэдээлж байх нь зүйтэй юм шиг байна. Үүнийг хэрхэн яаж байгуулах талаар бодоцгооё. ажил хэрэг болгоё.

    Хариулах

  • Зочин

    2017-09-12 09:31 at 09:31

    Эрх мэдэл, өндөр албан тушаалын төлөө улайрсан энэ муусайн гөлөгнүүдийн хэн нь ч гарсан Монгол хөгжихгүй. Түмэн олон минь нэг тэрэгний дугуйнуудад бүү итгэ.

    Хариулах

  • Зочин

    2017-09-12 10:23 at 10:23

    Ж.Энхбаяр болно

    Хариулах

  • оюунаа

    2017-09-12 10:25 at 10:25

    Энэ засгийн газар муу ажиллаагүй. АН-ын самарсан улсыг арай гэж хөл дээр нь босгох талруу дөхүүлтэл унагалаа. Олон улсад нэр хүндээ барлаа. Засаг унагааж тоглосон нөхдөд сайдын суудал хол шүү. тэдний үнэн нүүрийг одоо харна аа.Засаг л унавал бүх зүйл сайн болох шиг яриад байсан .Жишээлбэл : Оюунчимэг ээ. одоо яаралтай багш эмч нарынхаа цалинг 1,600 000 дээш болгоно биздээ. Чамд цаг хугацаа нөлөөлөхгүй юм шиг ярьсан. Одоо чамайг харж байгаа шүү..

    Хариулах

  • zochin

    2017-09-12 12:15 at 12:15

    Хэнтийгээс гарсан хэдэн тэнэг юмнууд нутгийн нэр баастаж дууслаа. Хүрэлсүх цэрэг юу чадахав дээ. Диктатураас өөр юмгүй амьтан. Анх УИХ-д арайхийж гарсан хүн шүү дээ. Хэнтийгээс гарсан хэдэн юмнууд нь дагаж давхиад улс орныг тоглоом хийж байна. Тэр Учрал, Аюурсайхан, Оюун-Эрдэнэ энэтэр улс удирддаг болсон гээд сэрүүн зүүдлээд явж байх юм даа. Шударга бай л даа. Жалга довны үзлээсээ салах цаг болсон шүү нөхдөө

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй