Хүний эрхэд суурилсан хандлага сэдэвт сургалт боллоо. Сургалтыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК хамтран УИХ-ын тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах шийдвэр гаргах, хянан шалгах үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бэхжүүлэхэд зорилгоор зохион байгуулжээ.