20260417-173023-file.jpeg

2026-04-17 17:30
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж, барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй, гурван давхар бүтэцтэй юм.

20260417-153021-file.jpeg

2026-04-17 15:30
2026 оны эхний улиралд улсын хэмжээнд хууль бус ан агнууртай холбоотой 165 зөрчил илэрч, 669 бодгаль амьтныг хууль бусаар агнасан нь тогтоогдсон байна. Зөрчил гаргасан иргэдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.

20260417-130031-file.jpeg

2026-04-17 13:00
АТГ-ын шалгалтаар нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг хууль бусаар үргэлжлүүлэн олгосон тохиолдол илэрч, нийгмийн даатгалын санд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ.

20260417-100034-file.jpeg

2026-04-17 10:00
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд настай хүнийг зодсон тухай дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

20260417-073021-file.jpeg

2026-04-17 07:30
2026 оны эхний улиралд Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрч, экспорт 62.3 хувиар өсөж, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.