Сонгинохайрханд 640 хүүхдийн суудалтай сургууль барилгын ажил 80 хувьтай байна

2026-04-17 17:301min
20260417-173023-file.jpeg
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж, барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй, гурван давхар бүтэцтэй юм.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна. Барилгын талбай нь 6753 ам метр бөгөөд гурван давхар, 69.4 метр урт, 40.6 метр өргөнтэй юм. Барилга нь долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, цутгамал төмөр бетон хийцтэйгээр баригдаж байна.

Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралт, гадна болон дотор өрлөг, цонх угсралт, метал фасад дулаалгын ажил бүрэн дууссан бөгөөд одоо дотор заслын ажил үргэлжилж байна. Мөн гадна орчны тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбай, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөжээ.

Барилгын ажлыг Хөшиг-Уул ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Барилгын ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.