Төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваарийн дагуу ажиллуулах шийдвэр гаргав

Засгийн газар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваарийн дагуу ажиллуулах болон долоо хоногт нэг өдрийг цахимаар ажиллах шийдвэрийг баталлаа.
Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваарийн дагуу ажиллуулах, долоо хоногт нэг өдрийг цахимаар ажиллах шийдвэр гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байрлах яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар тогтов.
Төрийн байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс ажлын зайлшгүй шаардлагагүй тохиолдолд 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид долоо хоногт нэг өдрийг зайнаас цахимаар ажиллах боломжтой болно.
