Наран сумын сурагчид ахмад настнуудад аргал түүж тусалжээ

2026-04-17 16:301min
20260417-163025-file.jpeg
Сүхбаатар аймгийн Наран сумын сурагчид "Нэг анги-Нэг сайн үйл" аяны хүрээнд нутгийн ахмад настнуудад аргал түүж, хүнс болон ахуйн хэрэглээний зүйлсийн тусламж үзүүлсэн байна.

Сүхбаатар аймгийн Наран сумын сурагчид “Нэг анги-Нэг сайн үйл” аяны хүрээнд нутгийнхаа ахмад настнуудад аргал түүж өгчээ.

5а ангийн сурагчид багш С.Энхжаргалын удирдлага дор цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг цэвэрлэж, гуравдугаар багийн өндөр настанд 20 шуудай аргал түүж өгсөн байна.

6а ангийн сурагчид У.Ганболд багштай хамтран ахмад настан С.Ашмаад 30 шуудай аргал түүж, 60 мянган төгрөгийн хүнс болон ахуй хэрэглээний зүйлсийн тусламж үзүүлжээ.

Мөн 6б ангийн сурагчид О.Ганчимэг багштай хамтран цаг агаарын хүнд нөхцлийг үл харгалзан хөдөө явж, ахмад настан н.Баяраад нэг тэвш дүүрэн аргал түүж тусалсан байна.