20260416-123032-file.jpeg

2026-04-16 12:30
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ЖДҮ-ийн сангаас зээлийн хугацааг сунгаж, олголтын процессыг хялбаршуулж байгааг танилцууллаа. Мөн дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтад оруулах чиглэлд ахиц гарчээ.

20260416-110017-file.jpeg

2026-04-16 11:00
УИХ-ын чуулган Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэхийг 56.4 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

20260416-093020-file.jpeg

2026-04-16 09:30
Засгийн газар 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг баримтын шаардлагаас чөлөөлж, иргэд e-business.mn системээр мэдэгдэж шууд бизнесээ эхлүүлэх боломжийг бүрдүүллээ.

20260416-083027-file.jpeg

2026-04-16 08:30
Шинэ судалгаагаар хиймэл оюунт чатботуудын эрүүл мэндийн зөвлөгөөнд өгсөн хариултуудын тал хувь нь эргэлзээтэй мэдээлэл агуулж байгааг тогтоожээ. Судлаачид нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахгүйгээр чатботыг ашиглах нь эрсдэлтэй гэж үзэж байна.

20260416-073024-file.jpeg

2026-04-16 07:30
Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өмнө нь энэ албан тушаалаас чөлөөлөгдөж, шүүхэд маргаан үүсгэж ялалт байгуулсан юм.

20260415-210037-file.jpeg

2026-04-15 21:00
Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой түр үзэсгэлэнгийн байгууламж 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас долоодугаар сарын 20-ны хооронд Драмын Эрдмийн Театрын талбайд байрлана.

20260415-193033-file.jpeg

2026-04-15 19:30
Хүүхдийн урлан бүтээх төв нь сурагчдын бүтээлүүдийг дуудлага худалдаагаар борлуулах боломжийг судалж, олсон орлогоор тоног төхөөрөмж авах төлөвлөгөөтэй байна.