20260415-183027-file.jpeg

2026-04-15 18:30
“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ. Түүнийг прокурор эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг шаардсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байна.

20260415-163030-file.jpeg

2026-04-15 16:30
Францын Бордо хотод болсон Европын охидын XV олимпиадад Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13 дугаар байрт орлоо. Төрмөнхийн Жавхланзаяа хувийн дүнгээр 22 оноо авч дээд амжилт тогтоосон байна.

20260415-153019-file.jpeg

2026-04-15 15:30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжиж, төрийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг онцлов. Тэрбээр парламентын ёс зүйгүй гишүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ.

20260415-140013-file.jpeg

2026-04-15 14:00
Эрүүл мэндийн салбарын цалингийн хуучин, шинэ хоёр системийн будлианыг арилгаж, цагаан нөмрөгтнүүдийг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөллөө. Одоо нэмэгдсэн цалингаасаа илүү цаг, жижүүрийн нэмэгдлээ тооцон авах боломжтой болсон байна.

20260415-133021-file.jpeg

2026-04-15 13:30
"Туул экспресс" хурдны зам ашиглалтад орсноор хотын гол замуудын ачаалал 7-32% хүртэл буурах тооцоог "Дата Дэүс" ХХК хийжээ. Судалгаанд математик, компьютерын загварчлал ашигласан байна.

20260415-123025-file.jpeg

2026-04-15 12:30
“Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлж, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, зорчих хугацааг хэмнэхээр төлөвлөж байна. Олон нийтийн саналд ногоон байгууламж, аюулгүй байдалд анхаарах санал гарчээ.