Улаанбаатар трамвай төсөл авто замын түгжрэлийг бууруулахад чиглэнэ

2026-04-15 12:301min
20260415-123025-file.jpeg
“Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлж, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, зорчих хугацааг хэмнэхээр төлөвлөж байна. Олон нийтийн саналд ногоон байгууламж, аюулгүй байдалд анхаарах санал гарчээ.

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Трамвай нь 100 хувь цахилгаанаар ажиллах тул авто замын түгжрэл болон автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн ТЭЗҮ-д дурдсанаар, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) ялгаруулалт 39 мянган тонноор, азотын давхар исэл (NO₂) 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) 2.7 тонноор буурах боломжтой гэж тооцоолсон байна.

Мөн зорчих хугацааг багасгаснаар жилд 49.6 сая ам.долларын хэмнэлт гарч, шатахууны хэрэглээ болон ашиглалтын зардлыг бууруулах замаар жилд 14.2 сая ам.долларын ашиг олох тооцоо гарсан байна.

Төслийн талаар олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хорооны иргэд оролцсон бөгөөд иргэд ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дарамт үүсгэхгүй байх тал дээр анхаарах санал гаргасан байна.