Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлөв

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Очирбат нь өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм.
Тэрбээр Д.Сарангэрэл сайдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд маргаан үүсгэж ялалт байгуулсны дараа 2024 оны хоёрдугаар сараас уг албан тушаалаа дахин хүлээн авч ажиллаж байжээ.
Д.Очирбат эмч мэргэжилтэй бөгөөд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.
