Нийгмийн даатгалын сангийн орлого, тэтгэврийн хэмжээ өсжээ
2026-04-15 22:001min

Нийгмийн даатгалын сангийн орлого 1.9 их наяд төгрөг болж 21 хувиар өссөн бол тэтгэврийн хэмжээ 1.5 их наяд төгрөгт хүрчээ.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны эхний улиралд 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 184 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус сангийн орлого мөн энэ хугацаанд 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 330 тэрбум төгрөг буюу 21 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэдээлснээр, орлогын өсөлтөд тэтгэврийн даатгалын сан болон тэтгэмжийн даатгалын сан голлон нөлөөлжээ.
