Монголын түүхэн өв соёлыг танилцуулах түр үзэсгэлэнгийн байгууламж баригдана

2026-04-15 21:001min
20260415-210037-file.jpeg
Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой түр үзэсгэлэнгийн байгууламж 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас долоодугаар сарын 20-ны хооронд Драмын Эрдмийн Театрын талбайд байрлана.

Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн түр байгууламжийг барих ажил эхэлж байна. Энэхүү байгууламж нь 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас долоодугаар сарын 20-ны хооронд Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах юм. Үзэсгэлэнгийн хугацаа дууссаны дараа байгууламжийг бүрэн буулгаж, талбайн орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөгдсөн байна. Төслийг санаачлагч байгууллагаар Юнител групп, гүйцэтгэгчээр Даларав ХХК ажиллаж байгаа бөгөөд байгууламж нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээснээрээ онцлогтой гэжээ.