20260419-170047-file.jpeg

2026-04-19 17:00
Монголын өсвөрийн шатарчин Т.Тодмөнх Сербид болсон дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 18 нас хүртэлх ангиллын түргэвчилсэн болон түргэн тоглолтын төрөлд түрүүлж дэлхийн аварга болов.

20260419-133037-file.jpeg

2026-04-19 13:30
Дулааны IV цахилгаан станц нь төвийн бүсийн цахилгаан, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний ихэнх хувийг хангадаг бөгөөд 504.4 тэрбум төгрөгийн засвар шинэчлэл шаардлагатай байна. Засгийн газар өвлийн бэлтгэл, санхүүжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

20260419-103015-file.jpeg

2026-04-19 10:30
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсад бүртгэлтэй суудлын автомашины 90.3 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан бөгөөд шатахууны төрлөөр бензин цахилгаан хосолсон хөдөлгүүр давамгайлж байна.

20260419-100233-file.jpeg

2026-04-19 10:02
Өвөрмонголын Ордос хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг хоёр өдрийн дараах байдлаар гурван алтан, нэг мөнгөн медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна.

20260418-193016-file.jpeg

2026-04-18 19:30
Төв аймгийн Сэргэлэн сумын орчимд түлш тээвэрлэж явсан ачааны машин осолдож, түлшний сав цоорсноос 1 тонн түлш зам дээр асгарсан байна. Онцгой байдлын алба аюулгүй байдлыг ханган ажиллаж, цагдаагийн байгууллага шалгалт хийж байна.

20260418-183032-file.jpeg

2026-04-18 18:30
Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуантай уулзаж, "Ерөнхий боловсролын сургуулийг ухаалаг ангитай болгох" төслийн асуудлыг хэлэлцэв. Төслийн хүрээнд 120 сургуульд ухаалаг анги байгуулах төлөвлөгөөтэй байна.

20260418-163021-file.jpeg

2026-04-18 16:30
Цаг уурын байгууллагаас онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы тухай анхааруулга өгсөн тул "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

20260418-160042-file.jpeg

2026-04-18 16:00
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны Гадаад хэргийн сайд Ормузын хоолойг ачаа тээврийн хөлгүүдэд бүрэн нээсэн талаар мэдэгдсэн байна. Мөн Ливанд 10 хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрчээ.