Монголын үндэсний шигшээ баг холимог багийн Ази тивийн аварга боллоо

2026-04-19 19:001min
20260419-190045-file.jpeg
Монголын үндэсний шигшээ баг ӨМӨЗО-ы Ордос хотод болсон холимог багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Казахстаныг 4:0 харьцаатай ялж, анх удаа алтан медаль хүртлээ.

ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулагдсан холимог багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг Казахстан улсын шигшээ багийг 4:0 харьцаатай ялж, алтан медалийн эзэд боллоо. Энэ амжилтаар Монгол баг түүхэндээ анх удаа “Ази тивийн аварга” баг болсон байна.

Монголын үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тивийг тэргүүлжээ. Холимог багийн төрөлд авсан алтан медаль нь багийн нийлбэр амжилтыг бататгаж, 2026 оны Азийн аваргын багийн дүнгээр Монгол Улс тэргүүн байрт шалгарсан байна.

Үндэсний шигшээ баг өмнө нь “Нурсултан-2022”, “Хонгконг-2024” Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж, “Фужайра-2019”, “Бангкок-2025” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.