Т.Тодмөнх 18 нас хүртэлх шатрын дэлхийн аварга боллоо
2026-04-19 17:001min

Монголын өсвөрийн шатарчин Т.Тодмөнх Сербид болсон дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 18 нас хүртэлх ангиллын түргэвчилсэн болон түргэн тоглолтын төрөлд түрүүлж дэлхийн аварга болов.
Бүгд найрамдах Серби улсын Врнячка Баня хотод Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны зохион байгуулсан Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй орны тамирчид оролцож байна.
Монгол Улсын өсвөрийн шатрын аварга Т.Тодмөнх тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, 18 нас хүртэлх нээлттэй ангиллын түргэвчилсэн болон түргэн тоглолтын шатрын бодлого, түргэн бодолтын төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон байна.
Т.Тодмөнх өнөөдөр эхлэх блиц төрлийн U12 насны ангилалд тоглохоор бэлтгэж байгаа бөгөөд уг тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Одоогоор тэмцээнийг ОХУ-ын тамирчид амжилтаар тэргүүлж байгаа бөгөөд энэ жилээс тэднийг улсынхаа далбаа дор тоглохыг зөвшөөрсөн байна.
