Түлш тээвэрлэж явсан машин осолдож нэг тонн түлш зам дээр асгарчээ
2026-04-18 19:301min

Төв аймгийн Сэргэлэн сумын орчимд түлш тээвэрлэж явсан ачааны машин осолдож, түлшний сав цоорсноос 1 тонн түлш зам дээр асгарсан байна. Онцгой байдлын алба аюулгүй байдлыг ханган ажиллаж, цагдаагийн байгууллага шалгалт хийж байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт, Говьсүмбэр аймаг руу зорчиж явсан том оврын ачааны машин түлш тээвэрлэх явцад осолдож, түлшний сав цоорсон хэрэг энэ сарын 17-нд гарсан байна.
Ослын улмаас нийт 10 тонн түлшний 1 тонн нь зам дээр асгарч, үлдсэн 9 тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлжээ.
Онцгой байдлын албаныхан түлш асгарсан газарт журмын дагуу арга хэмжээ авч, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Цагдаагийн байгууллагаас харьяа аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ.
