Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуантай уулзав

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуантай уулзлаа.
Уулзалтаар БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургуулийг ухаалаг ангитай болгох” төслийн техник эдийн засгийн үндэслэл судалгааны багийн асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газраас 2023 онд БНХАУ-д 14 сая ам.долларын санхүүжилт бүхий “Ерөнхий боловсролын сургуулийг цахим ангитай болгох” төслийн ТЭЗҮ-ийн багийг томилсон талаар сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Төслийн хүрээнд Дархан-Уул, Сүхбаатар, Дархан, Говьсүмбэр, Дундговь аймгуудын 120 сургуульд ухаалаг анги байгуулах төлөвлөгөөтэй байна.
Монгол Улсын Засгийн газар мэдлэгийн хоцрогдлоос хүүхдүүдийг чөлөөлөх зорилгоор сурагч бүрт 2 хүүхдэд нэг компьютер олгох цахим шилжилтийг эрчимжүүлэхэд 300,000 компьютер шаардлагатай гэж мэдээлэв.
Элчин сайд Шэнь Миньжуан Монголын их сургуулиудад суралцаж буй өөрийн орны оюутнуудад анхаарал хандуулахыг хүссэн бөгөөд зарим хувийн сургуулиудын сургалтын чанар баталгаагүй мөртлөө өндөр төлбөртэй байгааг онцлов.
