Монголын жүдочид Азийн аваргын тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж байна

2026-04-19 10:021min
20260419-100233-file.jpeg
Өвөрмонголын Ордос хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг хоёр өдрийн дараах байдлаар гурван алтан, нэг мөнгөн медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна.

Өвөрмонголын Ордос хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг, эмэгтэйчүүдийн -57 кг, -63 кг, -70 кг жингийн барилдаанууд зохион байгуулагдлаа.

Монгол Улсаа төлөөлөн барилдсан Л.Энхрийлэн -63 кг жинд алтан медалийн төлөөх барилдаанд Хойд Солонгосын Ким Жи Хегээс дийлдэж, түрүүлсэн байна. Тэрбээр 2024 онд -57 кг жинд түрүүлж байсан бөгөөд ингэснээр Азийн аварга хэмээх хос цолыг хүртлээ.

-57 кг жинд өрсөлдсөн Т.Ариунзаяа мөн алтан медалийн төлөө Хойд Солонгосын Ким Хён Атай барилдаж, ялагдал хүлээжээ. Тэрбээр 19 настай бөгөөд өсвөрийн дэлхийн аварга бөгөөд өнгөрсөн жил тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм.

-70 кг жинд барилдсан С.Лхагвадулам хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарсан ч мөнгөн медалийн төлөө Хойд Солонгосын Мүн Сон Хүйд, хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Инунганби Тахелламбамд тус тус ялагдаж, тавдугаар байрт орсон байна.

Эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг жинд өрсөлдсөн О.Шинэбаяр, О.Уранбаяр нар эхний барилдаандаа ялагдсан байна.

Хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг гурван алтан медаль, нэг мөнгөн медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн барилдаанууд болно.