Сонгинохайрхан дүүрэгт настай хүнийг зодсон хэрэгт шалгалт үргэлжилж байна
2026-04-17 10:001min

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд настай хүнийг зодсон тухай дуудлага ирсэн бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны үүдэнд настай хүнийг зодож байгаа тухай дуудлага 16-ны өдөр 11:20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтын явцад тус байрны СӨХ-ны ажилчид болон оршин суугчдын хооронд маргаан үүссэн бөгөөд маргаан нь бусдын биед халдах, зодох үйлдэлд шилжсэн болохыг тогтоосон байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
