20260423-205749-file.jpeg

2026-04-23 20:57
Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд нэр дэвшсэн 5900 гаруй хүний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, 53 нэр дэвшигчид илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэжээ. Ихэнх нь орон нутгийн захиргааны удирдах албан тушаалд нэр дэвшсэн байна.

20260423-185736-file.jpeg

2026-04-23 18:57
“Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ дүүжин тээврийн тарифыг 3,000 төгрөгөөр тогтоосноор 2030 оноос ашигтай ажиллах санхүүгийн тооцоог гаргажээ. Тус төсөлд Францын хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалт хийгдэж байна.

20260423-165738-file.jpeg

2026-04-23 16:57
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд адуунд нийлсэн хуланг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг Мазаалай шандын нуруунд тээвэрлэн, ижил сүрэгт нь буцаан нийлүүлжээ.

20260423-145738-file.jpeg

2026-04-23 14:57
Малайзын Karex Bhd компани Ираны дайнаас үүдэлтэй түүхий эдийн тасалдал үргэлжилбэл бэлгэвчний үнийг 20-30 хувиар өсгөж болзошгүйг мэдэгдэв. Одоогоор түүхий эд хангалттай ч нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

20260423-120108-file.jpeg

2026-04-23 12:01
Одоогоор 6,500 иргэн эд эс, эрхтний донор болох хүсэлтээ бүртгүүлсэн бөгөөд амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхэд гэр бүлийн гурван гишүүний зөвшөөрөл авах журамтай байна.

20260423-100035-file.jpeg

2026-04-23 10:00
Орон нутгийн нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоож, нийслэлийн дүүрэг хоорондын шилжилт хэвийн үргэлжилнэ гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

20260423-093020-file.jpeg

2026-04-23 09:30
Нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, цэвэрлэгээний ажлын явцад ногоон байгууламжид тамхины иш хаях, явган хүний зам дээр автомашин байрлуулах зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Иргэдийг ухамсартай байж, бүтээн байгуулалтад оролцохыг уриалж байна.