Улаанбаатар хотын зарим байршилд халуун ус 10 хоног хязгаарлана

Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсооно.
Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засвар үйлчилгээг 8-9 хэсэгт хуваан гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Эхний ээлжийн засварын ажил тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд Хан-Уул дүүргийн Вива сити, Шинэ Яармаг хороолол, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, 19 дүгээр хороолол зэрэг байршлуудад хийгдэх юм.
Эдгээр бүс нутгийн оршин суугчдын халуун усны хэрэглээг 10 хоногийн хугацаатайгаар хязгаарлах бөгөөд энэ хугацаанд дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Шугамын засвар, шинэчлэлийн ажил 10-20 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
