Ираны дайн бэлгэвчний үнийг 20-30 хувиар өсгөж болзошгүйг Karex компани анхааруулжээ

Малайзын Karex Bhd компани Ираны дайнаас үүдэлтэй түүхий эдийн тасалдал үргэлжилбэл бэлгэвчний үнийг 20-30 хувиар өсгөж болзошгүйг анхааруулжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Го Миа Киат мягмар гарагт өгсөн ярилцлагадаа зардлын өсөлт, тээврийн саатал зэрэг шалтгаанаар харилцагчдын нөөц багассан тул үнийн өсөлт хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Karex компани жилд таван тэрбум гаруй бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд Durex, Trojan зэрэг брэндүүдийн нийлүүлэгч, мөн НҮБ-ын эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдийн нийлүүлэгч юм.
Ираны дайн эхэлснээс хойш тус компани бэлгэвч үйлдвэрлэхэд ашигладаг синтетик резин, нитрил, сав баглаа боодлын материал, силикон тос зэрэг газрын тосоор боловсруулдаг түүхий эдийн хомсдолд орсон байна.
Одоогоор Karex компанид ойрын хэдэн сарын үйлдвэрлэлд хангалттай түүхий эд байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх магадлалтайг Го онцолсон байна.
Мөн энэ онд дэлхийн бэлгэвчний зах зээлийн эрэлт 30 хувиар өссөн нь нөхцөл байдалд нөлөөлж байгаа ажээ.
