Сүхбаатар аймагт адуунд нийлсэн хуланг ижил сүрэгт нь буцаан нийлүүлжээ

2026-04-23 16:571min
20260423-165738-file.jpeg
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд адуунд нийлсэн хуланг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баг Мазаалай шандын нуруунд тээвэрлэн, ижил сүрэгт нь буцаан нийлүүлжээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд адуун сүрэгт хулан ижилсэж байсан талаар мэдээлэл ирсэн байна.

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд малчдаас хулан адуунд нийлж унага барих, эхээс нь салгах зэрэг зан төрх үзүүлж байгаа тул холбогдох арга хэмжээ авах хүсэлт иржээ.

Энэхүү хүсэлтийн дагуу хамгаалалтын захиргааны баг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуланг тусгай зориулалтын хайрцгаар тээвэрлэн, хамгаалалтын захиргаанаас 280 км зайд орших Мазаалай шандын нуруунд хүргэж, ижил сүрэгт нь нийлүүлсэн байна.