Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр эхэллээ

2026-04-23 11:001min
20260423-110037-file.jpeg
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал өнөөдөр 09:00 цагт эхэлж, хэлэлцэх асуудлууд тодорхойгүй байна. Хуралд Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарын ажлын талаар хэлэлцэх магадлалтай.

Өнөөдөр өглөө 09:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн Монгол Ардын намын хорооны хурал эхэллээ. Хуралдааны хэлэлцэх асуудлууд одоогоор тодорхой болоогүй байна. Гэсэн хэдий ч Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар ажлаа өгөх эсвэл нийслэлийн намын бүрэлдэхүүнээ шинэчилж, хүчээ зузаатгах боломжтой гэж үзэж байна.

2024 оны тавдугаар сарын 18-нд болсон Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаанаар Х.Нямбаатарыг нийслэлийн намын даргаар сонгосон юм.