“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажил ирэх долоо хоногт эхэлнэ2026-02-03 18:02Ерөнхий сайдын үүргийн дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм.Дэлгэрэнгүй
2026 оны өвөлжилтийн нөхцөл байдал ба малын тарга хүчний мэдээ2026-02-03 17:022026 оны эхний сарын байдлаар өвөлжилт ихэнх нутгаар харьцангуй хэвийн байгаа бөгөөд малын тарга хүч олон жилийн дунджаас өндөр байна. Улсын хэмжээнд 13,000 гаруй мал хорогдсон мэдээлэл гарчээ.Дэлгэрэнгүй
Богдхан уулын Дархан цаазат газарт олгосон талбай, хашааны стандартыг мөрдүүлэх байдал2026-02-03 16:02Богдхан уулын Дархан цаазат газарт 1,964 иргэн, хуулийн этгээдэд 2,600 га талбай олгогдсон бөгөөд хашааны стандартыг мөрдүүлэхэд 620 орчим албан мэдэгдэл хүргүүлж, 43 нь стандартын бус хашаагаа буулгажээ. Газрын татварын өр 14 тэрбум төгрөг байна.Дэлгэрэнгүй
“Үнэн ба Зөв” нам СЕХ-ноос олгох санхүүжилтийг авахгүй2026-02-03 15:31"Үнэн ба Зөв" нам 2024 онд Улс төрийн намын тухай хуулийн дагуу төрөөс олгох санхүүжилт авах эрхгүй болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.Дэлгэрэнгүй
Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа2026-02-03 15:02Монгол Улсад жуулчин визээр ирсэн Гана улсын иргэнийг визийн хугацаа хэтрүүлсэн тул албадан гаргасан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, хоёр жил дахин оруулахгүй байхаар шийдвэрлэв.Дэлгэрэнгүй
Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ2026-02-03 14:01Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, орон сууцны хорооллын цэвэрлэгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярын өмнө бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.Дэлгэрэнгүй
Барби Сюйнд зориулсан хөшөөг нөхөр нь Тайваньд босгожээ2026-02-03 13:00Тайванийн жүжигчин Барби Сюйн нас барсны нэг жилийн ойд нөхөр нь DJ Koo эхнэрийнхээ булшны дэргэд цээжин дээрээ хоёр гараа тавьсан охины дүрстэй хөшөө босгожээ.Дэлгэрэнгүй
Дээрхийн гэгээн XIV Далай лам Грэммийн шагнал хүртэв2026-02-03 12:00Дээрхийн гэгээн XIV Далай лам "Далай ламын бясалгал" аудио номоороо Грэммийн шагнал авсан нь Хятадын засгийн газрын шүүмжлэлд өртөв. Тэрбээр Энэтхэгт дүрвэн амьдарч, Төвөдөд илүү эрх чөлөө шаардаж ирсэн юм.Дэлгэрэнгүй
Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгийг долоогоор нэмэв2026-02-03 11:00Нийслэлд сар шинийн баярыг угтан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршлаас долоон байршилд өргөжүүлэн зохион байгуулж байна. Хонины мах 13,000, үхрийн мах 15,000 төгрөгөөр худалдаалагдаж, худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.Дэлгэрэнгүй
Улаанбаатарт ухаалаг камерын системээр торгуулийн хөнгөлөлттэй төлбөрийн шинэ журам хэрэгжиж эхэллээ2026-02-03 10:30Улаанбаатарт ухаалаг камерын системээр илрүүлсэн замын хөдөлгөөний зөрчлийг хуулийн хугацаанд төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Торгуулийг E-Mongolia системээр цахимаар төлөх боломж нээгдсэн байна.Дэлгэрэнгүй