Богдхан уулын Дархан цаазат газарт олгосон талбай, хашааны стандартыг мөрдүүлэх байдал

2026-02-03 16:021min
20260203-160216-file.jpeg
Богдхан уулын Дархан цаазат газарт 1,964 иргэн, хуулийн этгээдэд 2,600 га талбай олгогдсон бөгөөд хашааны стандартыг мөрдүүлэхэд 620 орчим албан мэдэгдэл хүргүүлж, 43 нь стандартын бус хашаагаа буулгажээ. Газрын татварын өр 14 тэрбум төгрөг байна.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 1,964 иргэн, хуулийн этгээдэд нийт 2,600 орчим га талбай олгогдсон байна.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал хэлэхдээ, хашаа, хайсны стандартыг мөрдүүлэх албан даалгаврын хүрээнд 620 орчим иргэн, хуулийн этгээдэд албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд одоогоор 43 нь стандартын бус хашаагаа буулгасан гэж мэдээлэв.

Стандартыг мөрдүүлэхэд зарим иргэд шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч биелүүлэхгүй байгаа тохиолдлууд гарч байгаа аж.

Мөн Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүргийн Газрын татварын албаны мэдээллээр сүүлийн гурван жилд газрын татвараа төлөөгүй, нийт 14 орчим тэрбум төгрөгийн өртэй иргэн, аж ахуйн нэгжүүд байгааг онцлов.