“Үнэн ба Зөв” нам СЕХ-ноос олгох санхүүжилтийг авахгүй

“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар улс төрийн намын санхүүжилтээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, тус нам Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан үндэслэлээр 2024 онд төрөөс олгох санхүүжилт авах эрхгүй болсон байна. Учир нь “Үнэн ба Зөв” нам нь хуульд заасан дөрвөн төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй гэж тайлбарлав.
Улс төрийн намын тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар, улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ тухайн намын орлогын нийлбэрээс хоёр дахин их байж болохгүй гэж заасан байна. Тухайн орлогууд нь намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандив гэсэн дөрвөн төрлөөс бүрддэг аж.
